Tuesday, January 5, 2016

2015 оны намрын шалгалтанд тэнцэгчид сертификатаа гардан авлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь Төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжлийн болон мэргэжлийн бус бүхий л албан хаагчдын мэдлэгийг олон улсын стандартад нийцүүлэн үнэлэх, нэгдсэн шалгуур тогтоож, тэдний ур чадварыг сайжруулах зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 20 дахь удаагаа 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулсан билээ.

Тус шалгалтын 1-р түвшин буюу Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ)-нд 14 шалгуулагч, 2-р түвшин буюу Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-нд 52 шалгуулагч, 3-р түвшин буюу Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (МТИАТШ)-нд 8 шалгуулагч хамрагдаж нийт 11 шалгуулагч тэнцсэн бөгөөд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаагаас Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатаа гардан авлаа. Жил бүрийн шалгалтанд МУИС-ХШУИС-ийн хамт олон идэвхитэй хамрагдагддаг бөгөөд энэ жилийн шалгалтанд ШУТИС-МХТС бусад сургуулиудаа манлайлан, өөрийн сургуулийн багш нараа хамруулан амжилттай оролцсонд тус сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

Дашрамд дурдахад шалгалтанд тэнцэгчид нь Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авахаас гадна Монгол улсын Мэдээллийн технологийн мэргэшсэн болон зөвлөх инженерийн болзолыг хангах, Япон улсад мэргэжлээрээ ажиллах, хамгийн өндөр оноотой нэг шалгуулагч нь тус улсын МТ-ийн компаниудтай танилцан, үнэ төлбөргүй сургалтанд хамрагдах зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм.

(Жич: Дараачийн шалгалт 2016 оны 4 сарын 24-нд МТ-ийн паспорт шалгалт, МТ-ийн инженерийн суурь шалгалт гэсэн 2 ангилалаар зохион байгуулагдах бөгөөд бэлтгэх сургалтын бүртгэл: 2016 оны 3 сарын 14-өөс 3 сарын 25 хүртэл, шалгалтын бүртгэл: 2016 оны 3 сарын 21-ээс 4 сарын 18 хүртэл явагдана.)

Нийт тэнцэгчиддээ баяр хүргэе.

Эх сурвалж:

Ч. Сувд, “2015 оны намрын шалгалтанд тэнцэгчид сертификатаа гардан авлаа.,” Мэдээллийн технологийн үндэсний парк, 18-Dec-2015. [Online]. Available: http://itpark.mn/?p=9998. [Accessed: 05-Jan-2016].

No comments:

Post a Comment