Tuesday, January 5, 2016

2015 оны намрын МТ-ийн инженерийн шалгалтын дүн гарлаа

Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2015 оны намрын нэгдсэн шалгалт өнгөрсөн  10-р сарын 25-ны өдөр 20 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан билээ.

Энэ удаагийн шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ), Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (МТИАТШ) гэсэн 3 ангилалаар зохион байгуулагдсан бөгөөд шалгалтанд  нийт 95 хүн бүртгүүлсэнээс МТПШ-нд 14 шалгуулагч, МТИСШ-нд 52 шалгуулагч, МТИАТШ-нд 8 шалгуулагч оролцов.

Шалгалтын дүнгээр МТПШ-нд 2 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 14.2 хувь, МТИСШ-нд 8 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 15.3 хувь, МТИАТШ-нд 1 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 12.5 хувь нь амжилттай дүн үзүүлж тэнцлээ.

МТПШ-ын дүнг үзүүлбэл:

МТПШ Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний шалгалт   14 2 14,2%

МТИСШ-ын дүнг үзүүлбэл:

МТИСШ   Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний буюу мэдлэгийн шалгалт 52 9 17,3%
Өдрийн буюу ур чадварын шалгалт 45 20 44,4%
Ерөнхий дүн 52 8 15,3%

МТИАТШ-ын дүнг үзүүлбэл:

МТИАТШ Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний буюу мэдлэгийн шалгалт 7 2 28,6%
Өдрийн буюу ур чадварын шалгалт 8 1 12,5%
Ерөнхий дүн 8 1 12,5%

Шалгуулагч нь өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд тэнцсэн бол нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгч амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг МТИШ-д мөн адил тэнцсэнд тооцдог журамтай.

МТИШ-нд тэнцсэн шалгуулагчид:

Тэнцсэн шалгалт Овог Нэр Байгууллагын нэр
1 МТПШ Чулуун Эрдэнэбат ШУТИС-МХТС-ийн багш
2 МТПШ Чимэдрэгзэн Чойжин МУИС-ХШУИС-ийн оюутан
3 МТИСШ Рэнцэн Батзоригт Unimedia ХХК, Програмист
4 МТИСШ Баатар-Ялалт Батжаргал Хайрхан Семикондакторс ХХК
5 МТИСШ Батбаатар Дулам МУИС-ХШУИС-ийн оюутан
6 МТИСШ Үржинбадам Цацрал Жи Эн Беверижис ХХК
7 МТИСШ Сайполда Нурсолтан Оюутан
8 МТИСШ Долгорсүрэн Дэлэг МУИС-ХШУИС-ийн оюутан
9 МТИСШ Соном-Очир Өлзийбаяр ШУТИС-МХТС-ийн багш
10 МТИСШ Пүрэвдорж Нарангэрэл ШУТИС-МХТС-ийн багш
11 МТИАТШ Цоодол Лхамролом МУИС-ХШУИС-ийн багш

МТ-ийн инженерийн суурь шалгалтанд тэнцсэн тэнцэгчид нь Монгол улсын МТ-ийн мэргэшсэн болон зөвлөх инженерийн болзолыг хангахаас гадна хамгийн өндөр оноотой 1 шалгуулагч нь 2016 оны 2 дугаар сард япон улсад болох “”Top Gun Training” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болж байгаа юм.

Нийт тэнцэгчиддээ Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авч байгаад баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн нийт хамтран ажилласан их дээд сургуулийн багш нар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууддаа талархал илэрхийлье.

Эх сурвалж: 
Ч. Сувд, “2015 оны намрын МТ-ийн инженерийн шалгалтын дүн гарлаа,” Мэдээллийн технологийн үндэсний парк, 16-Nov-2015. [Online]. Available: http://itpark.mn/?p=9799. [Accessed: 05-Jan-2016].

No comments:

Post a Comment