Wednesday, October 15, 2008

ӨГӨГДЛИЙН САНГИЙН ДИЗАЙН

ЗОРИЛГО

Сургалт нь өгөгдлийн сангийн програм боловсруулах суурь ойлголтыг олгоход чиглэсэн. Өгөгдлийн загвар, өгөгдлийн нормализаци, өгөгдлийн толь, дизайн, форм, өгөгдлийн хүсэлт, харьцаа алгебр, өгөгдлийн сангийн функцууд зэрэг мэдээллийн сантай програм боловсруулхад нэн шаардлагатай ойлголтуудыг модульчилсан сургалтаар олгоно. Курс нь SQL хэл дээр суурилна. (гэвч энэ нь SQL –ийн курс биш болно.)

СУРГАЛТЫН АРГАЧЛАЛ

Сургалтыг модульчилсан хэлбэрээр орох бөгөөд лекц, дадлага гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
  1. Оршил
  2. Суурь ойлголт, олонлог, харьцаа
  3. Өгөгдлийн сан
  4. Харьцаа загвар
  5. Өгөгдлийн загвар
  6. SQL болон алгебр
  7. Өгөгдлийн нормализаци
  8. Өгөгдлийн физик зохион байгуулалт, индекс
  9. XML, Вэб өгөгдөл
ХОЛБОО БАРИХ

Сургалтыг ШУТИС –ийн КТМС –ийн ахлах багш, маг. Ч. Эрдэнэбат удирдан явуулна.

е-Мэйл:
Шуудангийн хайрцаг: УБ-21 №231

2 comments:

  1. Replies
    1. Уучлаарай, одоогоор уг сургалт явагдахгүй байгаа.

      Delete