XXI зууңд даяарчилсан нийгмийн vр шимийг эн тvрvvңд хvртэж, хил хязгаараас vл хамааран ажил vйлчилгээгээ явуулах єргєн боломжтой мэргэжилтнvvд бол мэдээллийн технологийн мэргэжилтнvvд. Гадаадад ТОП-10 мэргэжлийн нэг ч гэж vнэлдэг. Харин Монголд энэ талын мэргэжилтэнгvvд ингэж алиалж чадаж буй эсэх болон чадвараа ашиглах боломж єнєєдєр ямар байгаа нь эргэлзээтэй. Иймээс мэдээллийн технологийн мэргэжилтнvvдийн ур чадварыг дээшлvvлэн олон улсын тєвшинд хvргэх, тэдний экспортод чиглэсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэлийг нь дэмжих зорилгоор Мэдээлэл харилцаа технологийн газар, Мэдээлэл технологийн vндэсний парк Япон Улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын тєвтэй Хамтран манай улсад энэ чиглэлийн мэргэжилтнvvдийн ур чадварыг vнэлэх улсын шалгалтыг анх удаа явуулах гэж байна. Энэ талаар Мэдээлэл технологийн vңдэсний паркийн мэргэжилтэн Б. Ариунаатай ярилцсан юм.
-Эл шалгалтыг хэзээ авах вэ?
-Монгол, Япон Улсын хооронд мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартыг харилцан хvлээн зөвшөөрөлцөх гэрээ байгуулсан. Энэ дагуу Мэдээлэл технологийн vндэсний парк дээрх гэрээг улсаа төлөөлж байгуулснаараа өөрийн оронд Азийн орнуудын мэдээллийн технологийн инженерийн жинхэнэ шалгалтыг явуулах эрхтэй болсон. Иймээс албан ёсны анхны шалгалтыг энэ сарын 28-ны өдөр мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын ангиллаар явуулах гэж байна.
- Мэдээллийн технологийн инженерvvдээс хэрхэн шалгалт авах вэ?
-Японы Мэдээллийн технологийн инженерийн төвийн гишvvн 11 оронд шалгалтыг жилд хоёр удаа нэгэн зэрэг явуулдаг. Иймээс өдөр, цаг, асуулт нь ч дээрх орнуудад ижил гэсэн vг. Энэ дагуу шалгалт явагдана. Өглөө нь онол, өдөр нь онолын мэдлэгийг практикт хэрхэн хэрэглэж байгаа талаар тестийн шалгалт байна. Монгол хэлээр болохоор манай инженерvvдэд ашигтай байх болов уу.
-Заавал энэ мэргэжлийн инженер байх ёстой юу?
- Нас, мэргэжил, боловсрол харгалзахгvй. Учир нь энэ удаагийнх суурь шалгалт учраас заавал мэргэжлийн гэж шаардахгvй. Иймээс энэ мэргэжлээр ажиллаж буй сонирхсон хvн бvр шалгалт өгч болно. Мэдээллийн технологийн инженерvvдийн эзэмшвэл зохих vндсэн мэдлэгийг шалгах юм. Харин цаашдаа авах шалгалт нь техник технологи, компьютер гээд төрөлжөөд нарийн мэргэжил болбол мэргэжил шаардана. Манайх энэхvv шалгалтын эхлэл буюу мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтыг сорилын журмаар хоёр удаа зохион байгуулсан. Энэ сорилд нийт 340 орчим мэдээллийн технологийн мэргэжилтнvvд оролцсон.
-Энэ шалгалтыг єгснөєр манай мэргэжилтнvvдэд ямар боломж, гарц нээгдэж байгаа вэ?
-Монгол инженерvvдийн ур чадвар Япон болон Азийн бусад орнууд, цаашилбал олон улсад хvлээн зөвшөөрөгдөж, гадаад зах зээлдээр ажиллах, гаднаас захиалгат ажил авч гvйцэтгэх боломж нээгдэнэ. Тvvгээр зогсохгvй экспортод чиглэсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэх бололцоо нээгдэнэ гэсэн vг. Шалгалтад тэнцсэн тохиолдолд гадны оронд ажиллах бол дахин өөр шалгалт өгөх шаардлагагvй. Тэнцсэнийг нотлох сертификат байхад таны өмнө ажил нээлттэй гэсэн vг. Өөрийн орны мэргэжилтнvvдээ энэхvv шалгалтад амжилттай бэлтгvvлэхийн тулд Японоос багш нар авчирч сургалт явуулж байна. Сургалтыг энэ сарын 1-19-ний хооронд Японы Гадаадтай vvсгэх хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол, Японы мэдээллийн технологийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Шалгалтын талаар дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл манай паркийн вэб сайтаас сонирхож болно.
Дугаар 192
Мэдээллийн эх сурвалж:
Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn

No comments:
Post a Comment