Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас мэдээллийн технологийн инженерүүдэд зориулан Азийн Мэдээллийн Технологийн Инженерийн Суурь Шалгалтанд бэлтгэх сургалтыг 2008 оны 9 -р сарын 29 -ноос 10 -р сарын 10 -ны хооронд зохион байгууллаа. Их дээд сургуульд олж авсан мэдлэгийг системтэйгээр нэгтгэн цэгцлэх зорилготойгоор зохион байгуулсан энэ сургалтанд мэдээллийн технологийн 13 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд сургалтыг ШУТИС -ийн КТМС -ийн ахлах багш Ч. Эрдэнэбат удирдан явуулсан байна.

No comments:
Post a Comment