Thursday, October 16, 2008

Программчлалын V олимпиад амжилттай єндєрлєлє

Холбооны мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 70, дээд мэргэжилтэй инженер бэлтгэж эхэлсний 40 жил, Шри Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл Холбооны Технологийн Сургалтын Тєв байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан “ Программчлалын олимпиад “ –ыг ерєнхий боловсролын дунд сургуулийн сурагчид, багш болон их дээд сургуулийн I-II ангийн оюутнуудын дунд зохион байгууллаа. Олимпиадын зорилго нь мэдээлэл, холбооны технологи єндєр хурдтай хєгжиж буй єнєє vед мэдээллийн технологийн нийгмийн хэрэгцээ, тvvний єсєлт, хєгжилд хувь нэмрээ оруулах ирээдvйн vндэсний боловсон хvчний мэдлэг чадварыг дэлхийн тvвшинд хvргэхэд томоохон хєшvvрэг болох явдал юм.



Энэ удаагийн “Программчлалын V олимпиад” Холбоо Мэдээлэлийн Технологийн Сургуулийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургалтын Тєв дээр 2007 оны 10 сарын 6, 7-ны єдрvvдэд амжилттай зохион байгуулагдаж дvнгээ гаргалаа. Олимпиадыг Сарт Планет ХХК, Мобиком Корпораци байнгын ивээн тэтгэгчээр оролцож байна.
Олимпиад ерєнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Их дээд сургуулиудын I, II курсын оюутнууд мєн ерєнхий боловсролын сургуулийн багш нар гэсэн 3 ангилалаар зохион байгуулагдаж нийт 11 их дээд сургуулийн 44 оюутан, 9 ерєнхий боловсролын дунд сургуулийн 32 сурагч, 4 сургуулийн 7 багш єрсєлдлєє.

Ерєнхий боловсролын дунд сургуулийн ангилалд:
• Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн 10-р ангийн сурагч Баттулгын Амар 1-р байр,
• МУИС-ийн Монгол Туркийн хамтарсан дунд сургуулийн 10-р ангийн сурагч Цэрэн-Очийн Мєнхжаргал 2-р байр,
• Баянхонгор аймгийн 2-р дунд сургуулийн 10-р ангийн сурагч Дагвадоржийн Жамсрандорж 3-р байрыг тус тус эзэллээ.

Ерєнхий боловсролын сургуулиудын багш ангилалд:
• “Олонлог тєв” дунд сургуулийн багш Сүхбаатарын Цагаан 1-р байр,
• Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн багш Цагааны Баттогтох 2-р байр,
• Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолборын багш Б.Энхсайхан 3-р байрыг тус тус эзэлж диплом, мєнгєн шагналаар шагнагдлаа.

Мєн ерєнхий боловсролын дунд сургуулиудыг багийн дүнгээр байр эзлүүлсэн бєгєєд үүнд Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн Ц.Баттогтох багштай баг тэргvvн байрыг эзэлж єргємжлєл, цом гардан авлаа.

Их дээд сургуулийн ангилалд:
• ШУТИС-ийн Холбоо Мэдээллийн Технологийн Сургуулийн II курсийн оюутан Оросоогийн Тулга 1-р байр,
• МУИС-ийн Математик Компьютерийн Сургуулийн II курсийн оюутан Найданжавын Золбаяр 2-р байр,
• ШУТИС-ийн Компьютер Техник Менежментийн Сургуулийн II курсийн оюутан Пүрэвхүүгийн Дэлгэрмєрєн 3-р байрыг тус тус эзэллээ.

Мэдээллийн эх сурвалж:

No comments:

Post a Comment