Wednesday, October 26, 2011

SE315 Хураангуй - Авто тээврийн бүртгэлийн систем


ПХ-ийн төслийн ажил /SE315/
Оюутны код: …………………..D.SW07D089
Оюутны нэр: …………………..Г.Баасансүрэн
Удирдагч багшийн нэр: ……Компьютерийн ухааны магистр.А.Эрдэнэбаатар/PH.D/
Сэдвийн нэр: …………………..Авто тээврийн бүртгэлийн систем

Төслийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
авто тээврийн бүртгэлийн систем нь улсын хэмжээнд байгаа нийт авто машин механизмын бүртгэх нэгдсэн нэг баазад төвлөрүүлэхэд оршино.Тус систем нь олон тооны тээврийн хэрэгслийг ялгах, ангилах асуудлыг шийдвэрлэх болон эдгээр асуудлуудыг эдийн засаг нийгмийн  хүрээнд  шийдвэрлэх нэг цэгийн үйлчилгээ  хэрэгтэй болох юм.

Бүртгэлийн хэсэг : Бүртгэлийн хэсэг нь тус тээврийн хэрэгсэлийн боломжит бүх мэдээллийг бүртгэх ба Машин бүртгэх хэсэг
  • Улсын дугаар
  • Арлын дугаар
  • Гаалын бичиг
  • Эзэмшигчийн нэр,овог
  • регистр
  • Үйлдвэрлэсэн он
  • Хөдөлгүүрийн багтаамж
  • Ангилал
  • Өөрчлөлт
  • Ирсэн он
  • Үзлэгт орсон он
  • Өнгө
  • Марк
  • Даатгалтай эсэх

Эдгээрээс гадна тухайн өмчийн эзэн буюу өмчлөгчийн давхар бүртгэх ба эдгээр мэдээллийг ашиглан бүх төрлийн тайлан статистик үр дүнг харуулна.

Хэрэглэгчийн тухай мэдээлэл
Системийн хэрэглэгч нь тухайн хариуцсан албан байгууллагын бүртгэлийн ажилтан буюу мэргэжилтэн байна.Тухайн хэрэглэгч нар нь тус бүрийн хандах эрхтэй байх ба тус тусын хүрээнд мэдээллээ бүртгээд дээд шат руугаа илгээнэ. Ингэж холбож өгсөнөөр цаг хугацаа бага шаардах ба зардалыг бодитойгоор хэмнэнэ.Хэрэв  алдаа дутагдал гарах буруу мэдээлэл бүртгэсэн тохиолдолд засах устгах гэх мэт үйлдлүүд нь чухал байх болно.

Систем хөгжүүлэх үндэслэл
1957 онд Монгол улсын хэмжээнд 6445 автомашин байсны 51.2 хувь буюу 3302 машин нь Улаанбаатар хотод үүнээс автобусны 89.5%,суудлын машины 64.2%,тусгай зориулалтын автомашины 56.0%,ачааны машины 46.6% нийслэлд байжээ.

Автомашины тоо 1960 онд улсын хэмжээний нийт автомашины 43.6 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байсан бол улс орны эдийн засагт бүтцийн шинэчлэл харьцангуй түргэн хурдацтай явагдаж байсан 1970-аад онд хөдөө орон нутагт автомашины тоо ихээхэннэмэгдэж, үүнтэй холбоотойгоор нийслэлийн автомашины улсын дүнд эзлэх хувийн жин буурч 35.5 хувьд хүрч байжээ. Үүний дараагийн 10 жилд буюу 1980 онд гурван автомашин тутмын нэг нь Улаанбаатар хотод ногдох болсон байна. Автомашины тоо, улс, нийслэлийн дүнгээр Дээрх байдал 1990-ээд он хүртэл бараг хэвээр үргэлжилсэн бөгөөд хэдийгээр автомашины төрөл,тоо хэмжээний хувьд аажмаар өөрчлөлт гарч байсан ч 1995 онд нийслэлийн автомашины улсын дүнд эзлэх хувийн жин 1960-аад оны төвшинд эргэн очиж байжээ. Харин улс орны эдийн засагт өсөлт, ахиц дэвшил гарч, хувийн хэвшлийн ажил үйлчилгээ өргөжин тэлж, нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгалаар хотын хүн амын механик өсөлт нэмэгдсэн,түүнчлэн гадаадад олноор гарсан болон илгээгдсэн ажиллах хүчний улс орондоо оруулсан хөрөнгө оруулалт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан 2000 оноос улсын хэмжээний нийт автомашины талаас илүү хувь нь Улаанбаатар хотод төвлөрч эхэлсэн байна.Иймээс эдгээр төвлөрлийг ажиглах хянах шалгахад олон хүн төдийгүй бичиг цаасны нэлээд зардал гарах ба үүнийг хэмнэхэл орших ба бүх төрлийн тайлан мэдээллийг түргэн шуурхай гаргана.

Архитектурын сонголт: Манай систем нь вэб аппликэшн байх юм програмчлалын хэлний хувьд php хэлийг сонгосон  ба өгөдлийн сангийн хувьд mysql server байх болно учир нь тус технологиуд нь хоорондоо сайн нийцтэй ажилладаг юм.Ашиглагдах tool гэвэл IS,MOZILLA,OPERA,CHROME эдгээр браузерт нийцэж ажиллана.
Улмаар энэхүү системийг ямарч компани, байгууллага авч ашиглах боломжтой юм. 

 Удирдагч багшийн гарын үсэг: …........................................
                                                                                               ШУТИС, КТМС      2011 он.

3 comments:

  1. Sain bna u. bi Тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем hiij bgamaa tanid nadad hereg boloh material bgam bn. Ashigluulj tuslaach bolohuu bagshaa. uugaa99999@yahoo.com

    ReplyDelete
  2. Sain bna u. bi Тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем hiij bgamaa tanid nadad hereg boloh material bgam bn. Ashigluulj tuslaach bolohuu bagshaa. uugaa99999@yahoo.com

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу,
      Уг ажлын удирдагч эсвэл гүйцэтгэсэн оюутанд нь л бичиг баримт нь байгаа байх. Би удирдаагүй тул надад байхгүй.
      Амжилт.

      Delete