ПХ-ийн төслийн ажил /SE315/
Оюутны код: …………………..D.SW07D072
Оюутны нэр: …………………..Э.Цогтбилэг
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. А.Хүдэр 
Сэдвийн нэр: …………………..Гар утсан дээрх монгол ардын хөлөгт тоглоом
Төслийн ажлын товч танилцуулга
Уг төсөл нь монгол ардын хөлөгт тоглоомыг гар утсан дээр хөгжүүлэх систем болно. Тоглоом нь bluetooth-ээр холбогдож тоглох боломжтой байх ба ганцаараа хиймэл оюунтай тоглож болно. Энэ хүү  төслийн ажлыг J2ME технологи ашиглан хөгжүүлэхээр шийдсэн. Хөгжүүлэх тоглоомд дараах хоёр тоглоом багтана:
 Өлзий                                                    Энхжаргал
Энэхүү тоглоомууд нь хоёр хүний тоглодог монгол ардын хөлөгт тоглоом юм. Өлзийн хөлөг 23 буудалтай. Энхжаргалын хөлөг 24 буудалтай. Өлзий тоглоход долоон хар хүү болон долоон цагаан хүү хэрэгтэй. Энхжаргал тоглоход зургаан цагаан хүү, зургаан хар хүү хэрэглэгдэнэ. 
Өлзийн дүрэм:
- Тоглогчид тус тусдаа өөрийн долоон хүүг нөгөөгийн хүүгийн анхны байранд урьтаж аваачих явдал болно
- Нүүхдээ давшиж ахих журмаар зураасны дагуу зэргэлдээх сул буудалд нүүнэ.
- Хэрэв өөрийн ба бусдын хүүгийн цаана сул буудал байвал давж нүүж болно.
- Анхны байрнаас хөдлөөгүй нөгөө хүүг тэнд нь нүүдэлгүй болгож хаавал өөрийн хүүг эзэлсэн хэмээн тооцож оронд нь солин тавьж болно.
Энхжаргалын дүрэм:
- Цагаан тал зүүн талийн сул зургаан буудалд, хөх тал баруун талын сул зургаан буудалд бие биенээсээ урьтаж аваачих зорилготой болно. Ингээд аль урьтаж аваачсан нь хожно.
- Нүүхдээ давшиж зураасны дагуу зэргэлдээх сул буудалд нүүнэ.
- Өөрийн болон бусдын хүүнний дээгүүр давж нүүх бололцоо байвал давж нүүж болно.
 
 
No comments:
Post a Comment