ПХ-ийн төслийн ажил /SE315/
Оюутны код: …………………..D.SW07D064
Оюутны нэр: …………………..Б.Ганзориг 
Удирдагч багшийн нэр: ………А.Жаргалсайхан
Сэдвийн нэр: ………………….. АВТОМАШИНЫ ОНЛАЙН ХУДАЛДАА
Төслийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
Агуулга
Интернет худалдаа өндөр хөгжсэн орнуудад компьютерынхээ араас л бүх зүйлээ амжуулах боломжтой болсон. Интернетээр дэлгүүр хэсэж, мөнгө гуйвуулж, юм зарж борлуулдаг.
Хэдийгээр интернэт худалдаа Монгол нэвтрээд төдийлөн олон жил болоогүй ч онлайн дэлгүүрүүд нилээн олноор нээгдсээр байгаа.Хүмүүс хэрэглэж заншаагүйгээс болоод хэрэглээнд бүрэн нэвтэрж амжаагүй ч бага багаар хэрэглээ ихсэх хандлагатай байгаа.
Монгол орон бол нэг хүнд ноогдох автмашины тоогоор дээгүүрт ордог орны нэг.Тиймээс энэхүү төслийн ажлаараа хурдацтай хөгжиж буй салбар, эрэлт ихтэй гэж үзэж байгаа бүтээгдэхүүни онлайн худалдааны системийг авх хөгжүүлэхээр болсон юм. 
Систем хөгжүүлэх үндэслэл 
Интернет бол идэвхжүүлэлтийн болон судалгааны гайхамшигтай хэрэгсэл ба үйлчлүүлэгч, худалдан авагчтай холбогдон харьцах суваг юм.Монгол оронд онлайн худалдаа маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд онлайнаар автомашин борлуулах нь бизнесийн зардлыг бууруулж, харилцагчийн хувьд таатай байдлыг нэмэгдүүлж, таны бүтээгдэхүүн үйлчилгээнд дэлхийн зах зээлийн үүд хаалгыг нээж өгдөг.
Тиймээс автомашины бизнесийг өргөжүүлэх, худалдан авагчдын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах зорилгоор “Автомашины онлайн худалдаа” системийг хөгжүүлэхээр зорилоо. 
Хэрэглэгчийн талаарх мэдээлэл 
Төслийг хэрэгжүүлэх байгууллага: DAKO ХХК нь 1995 худалдаа үйлчилгээний чиглэлээр 1 гишүүнтэйгээр  үүсгэн байгуулагдаж байсан компани юм. Байгуулагдсанаасаа хойш Герман, Солонгос, Япон автомашин болон сэлбэгийн худалдаа үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор:
- Автомашин, автосэлбэгийн худалдааны “AUTO HALL” Төв
- Автомашины худалдаа, засвар үйлчилгээний “АМГАЛАН” төв
- Шинэ ба хуучин автомашин, сэлбэгийн худалдаа үйлчилгээ
- BYD Auto компаний албан ёсны дистрибьютер
Зэрэг  салбар нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 
Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог 
Дако ХХК нь 2009 оны 12-р сард BYD AUTO компанийн дистрибютор болох нөхцөлийг хангасан бөгөөд автомашин худалдаа, засвар, сэлбэг хэрэгсэл бүхий үйлчилгээгээр ханган худалдан борлуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Үндсэн үйл ажиллагаа болох автомашины худалдааг нэмэгдүүлэх зорилгоор Хонг-Конг улсад Daco Int JPN cars Limited , Казакстан улсад “Daco motors KZ” компаниудыг байгуулсан. Мөн ОХУ-н Эрхүү, Улаан-Үүд хотуудад “Дако” ХХК-н япон автомашины худалдааны төлөөлөгч  ажиллаж  байна. 
Мөн иргэд, компаниуд тус гаалийн баталгаат агуулхаас ОХУ болон Казахстан улсруу автомашин гаалийн татваргүйгээр экспортлох боломжтой.
Үйл ажиллагаагаа өргөжүүлж онлайн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байгаа.
АВТОМАШИНЫ ОНЛАЙН ХУДАЛДАА системийн ерөнхий бүтэц:
- үндсэн хуудас,
- үнэ , барааны тодорхойлолт, хайлтын систем бүхий барааны каталог,
- сайтын схем зураглал,бүртгэлийн систем,
- байнгын үйлчлүүлэгчийг таньж зөвшөөрөх систем,
- захиалга авах, баталгаажуулах систем,Үйлчлүүлэгчийг дэмжих систем,
- Форум, хэлэлцүүлэг
- Захиалга боловсруулах хэсэг,
- Төлбөр хийх хэсэг,
- Бараа хүргэлтийн хэсэг ,
Системийн хамрах хүрээ:
Уг системийг Дако ХХК-ий дэлгүүрэн ажилтан буюу системд машиний мэдээлэл оруулах, засах, тайлан гаргах эрх бүхий хэрэглэгч, админ буюу барааны катег ор нэмэх, хасах, дэлгүүрийн ажилтан нэмэх , хасах, Мета мэдээлэл өөрчлөх эрхэрх бүхий хэрэглэгч, мөн худалдан авагч, зочин хэрэглэх юм.
Ашиглах технологи:
 Програмчлалын хэл : PHP 
 PHP нь Script маягийн хэл ба ялангуяа HTML кодчилолд суурилж вэб хөгжүүлэлтэнд хэрэглэгддэг хэл юм. PHP ихэвчлэн вэб сервер дээр суурилагдан ажилладаг бөгөөд сервер дээр хөрвүүлэгдсэний дараа РНР кодоос HTML хуудас бүтээгдэн бидэнд харагддаг.
 Програмчлалын систем : MySql  өгөгдлийн сангийн систем
 Php програмчлалын хэлтэй хамтран ажиллах боломж өндөр,Өгөгдлийн сан зохион байгуулахад энгийн, Unicode бүрэн дэмжинэ,GNU (General Public License) – тэй учир ихэнх платформтой таарч ажиллана. Үүний дотор ихэнхи Unix төрлийн платформ (Linux гэх мэт) орно. 
Хуучин системүүдтэй харьцуулсан харцуулалт:
Монголд онлайн худалдаа хийгдэж буй сайтууд онлайнаар төлбөр тооцоо хийдэггүй байна.Учир нь ихэнх хүмүүс машин худалдаж авахдаа өөрийн биер очиж үзэн шалгаж авдаг.Мөн төлбөр тооцооныы асуудал шийдэж амжаагүй байгаа гэж дүгнэж байна.
Түүнчлэн Олон машин худалдаж авах гэсэн асуудал бараг байхгүй гэж үзэн сагсанд хийх үйлдэл харагдахгүй байсан.
Мөн машинуудын харьцуулалт хийгдэх тал дээр дутагдалтай байна.Зарагдсан машины мэдээлэл хадгалагдаггүй явдал давамгайлдаг.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.
 
 
No comments:
Post a Comment