Wednesday, October 26, 2011

SE315 Хураангуй - Тестийг текст хэлбэрээр холигч


ПХ-ийн төслийн ажил /SE315/
Оюутны код:…………………………………D.SW07D030
Оюутны нэр:…………………………………Б.Галбадрах
Удирдагч багш:...........................................Компьютерийн ухааны магистр  А.Хүдэр
Сэдвийн нэр:...............................................Тестийг текст хэлбэрээр холигч

Зорилго
Энэхүү систем нь багшийн тест бэлдэх ажлыг хөнгөвчлөх зорилготой юм. Явцын сорил, улирлын эцсийн шалгалт гэх мэтчилэл ихэнх шалгалтуудыг багш нар тестээр авдаг билээ. Шалгалтын тест боловсруулах нь хугацаа шаардсан ажил юм. Асуултуудыг шивж оруулсныхаа дараа бүх асуултаа copy/paste ашиглан холих үйл ажиллагааг гар аргаар гүйцэтгэдэг. Бэлэн тест холидог програм ашиглахын тулд шинээр програм дээр ажиллаж сурах шаардлагатай болдог.Тестийг текст хэлбэрээр боловсруулагчийг хөгжүүлснээр багш шивж оруулсан тестээ цаг алдалгүй холих, хүссэн тооны варианттай тестийг хялбархан үүсгэх боломжтой болох юм.

Хэрэглэгчийн үйл ажиллагаа
Тест бэлдэж буй багш нь Word дээр тестийн асуултуудыг шивж оруулж өгнө. Ингэхдээ асуултуудын зөв хариултуудыг “**” гэсэн тэмдэгтээр тодорхойлж өгөх юм. Харин асуултуудыг оруулахдаа Microsoft Word стандарт  List буюу жагсаалтыг ашиглан асуулт, хариултаа бичих шаардлагатай. Асуултын дугаарлалт нь тоогоор, хариунууд нь a,b,c,d… гэх мэт латин үсгээр дугаарлагдна. Нэг асуултанд хэдэн ч зөв хариултыг тэмдэглэх боломжтой юм. Мөн хариулт болон асуултад зураг оруулж  болно.

Жишээ нь:
1. Асуулт энд бичигдэх
a. Хариулт 1
b. **Хариулт 2
c. Хариулт 3
d. Хариулт 4

Үүний дараагаар Word програмны менюнд оруулж өгсөн тест холигчийн товчийг дарна. Тест холигч нь тестийг холихын өмнө хэрэглэгчээс хэдэн вариант болон нэг вариантдаа хэдэн асуулттай тест боловсруулах талаар өгөгдөл авна. Хэрэглэгчээс авсан өгөгдөл тулгуурлан тест холигч нь тухайн оруулсан утгын дагуу тестийг боловсруулан шинэ документэд оруулна. Холигдсон тест нь зөв хариултын тэмдэглэгээн дээр нь үндэслэн хариултын 2 шаблонтой байх ба зөв хариултын тэмдэглэгээ нь холигдсон асуултуудаас авагдсан байх болно. Үүссэн 2 шаблоны нэг нь  тестийг засахад зориулагдан зөв хариултуудыг тэмдэглэсэн байх болно.

Технологи
Энэхүү систем нь VBA буюу visual basic for application гэсэн хэл дээр бичигднэ. Энэхүү хэл нь Microsoft Office-н програмуудыг автоматжуулахад зориулсан хэл юм. VBA нь MS Word –н бүх меню болон товчны хослолоор хийгдэж болох үйлдлүүдийг ашиглах чадвартай байдаг. VBA дээр бичигдсэн програм нь дангаараа апликешн програм болж ажиллахгүй харин Word, Excel, PowerPoint зэрэг эх програмууд дээрээ тулгуурлан ажилладаг. 

No comments:

Post a Comment