Ирээдүйн мэдээллийн технологийн инженерүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор МИДАС/МОНИТА ТББ, МТҮП, “Миний компьютер” сэтгүүл хамтран Монголын оюутны програм хангамжийн “Mongolian Students software contest -2007” тэмцээнийг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ тэмцээнд програм хангамжийн инженер бэлтгэдэг 5 их, дээд сургуулийн 8 баг оролцсон байна.
Монголын түүх, ахуй амьдрал, зан заншлыг илтгэсэн компьютерийн тоглоомын сэдвээр зохиогдож буй энэ удаагийн тэмцээнийг МХТ-ийн тэргүүлэгч компаниуд болох M-Си-Эс Электроникс ХХК, Мобиком корпораци, Ньюком Системс ХХК, МУИС-ийн Математик, Компьютерийн сургууль ивээн тэтгэжээ.
Тус тэмцээний
I байрыг ШУТИС-ийн КТМС-ийн Ч. Эрдэнэбат багштай GIow баг(оюутан Т.Бямбацогт, Д.Баярмөнх, Ц.Мөнхөө),
II байрыг МУИС-ийн МКС-ийн О. Отгоннаран багштай MI Group баг(оюутан Ц.Нацагдорж, Д.Тэлмэн, Д.Наранцацралт, О.Эрдэнэбат),
III байрыг МУИС-ийн МКС-ийн О. Отгоннаран багштай X Studio баг(оюутан Д.Мөнхбаяр, Б.Магсаржав, Ц.Ууганзаяа),
Тусгай байрыг: -Сод хийморь дээд сургуулийн С.Эрдэнэчимэг багштай Windsoft баг(оюутан Д.Золнамар, Э.Наранбаатар) нар эзлэн дурсамж, мөнгөн шагналаар шагнууллаа.
Оюутнууд энэ тэмцээнд бүтээлч сэтгэлгээ, өндөр бэлтгэлтэйгээр оролцсон нь тэдний бүтээлүүдээс харагдаж байна.
No comments:
Post a Comment