Sunday, January 20, 2008

SW316 Лабораторийн ажил 2 - Тасалдал боловсруулах механизм

Сэдэв: Тасалдал боловсруулах механизм

Зорилго

Энэхүү лабораторийн ажлын зорилго нь ерөнхий зориулалттай үйлдлийн системийн ажиллагаанд тасалдлын эзлэх байр суурийг ойлгож , оюутан ойлгосон загвараа хэрэгжүүлж сурах явдал юм.

Бодлогын нөхцөл:

Товчлуур гараар идэвхжих тасалдал, арифметик үйлдлийн утгын халилтаар идэвхжих тасалдлыг боловсруулах


Бодлогын өгөгдөл
:

Программын явцад ямар нэгэн товч дарахад үйл ажиллагаагаа зогсоож, дэлгэцэнд үг хэвлэнэ. Мөн ямар нэг утгаас ямар нэг хувьсагчийн утга хэтрэхэд алдаа гарч тасалдал үүснэ.

Санамж:

Тасалдлуудыг зөвхөн жишээ болгон авлаа. Хүсвэл өөр тасалдлыг жишээ авч болно. Системд ажиллаж байгаа процессуудыг тасалж байгааг үзүүлэх ба процессууд нь өмнөх лабораторийн ажилд ашигласан процессууд байж болно. Ер нь өмнөх лабораторийн ажлыг ашиглан 2 -р лабораторийн ажлыг гүйцэтгэсэн байх хэрэгтэй.

Лабораторийн дэлгэрэнгүй удирдамжийг та энд дарж үзнэ үү.

No comments:

Post a Comment