Сэдэв: Виртуал санах ой удирдах системийн загвар
Зорилго
Энэхүү лабораторийн ажлын зорилго нь өмнөх лабораторийн ажлаар байгуулсан загвартаа виртуал санах ойн удирдлагыг нэмж, энэ нь процесс удирдлагад хэрхэн нөлөөлдгийг судлан системийн хялбар загварыг байгуулан өөрийн байгуулсан загвараа хэрэгжүүлж сурах явдал юм.
Бодлогын нөхцөл:
Mem[2000] массив өгөгднө (Физик (үндсэн) санах ойн загвар).
Disk[20000] массив өгөгднө (Туслах санах ойн (диск) загвар).
1. Ойд ачаалагдаж байгаа процесс бүрийн хувьд ПУБ (процесс удирдлагын мэдээлэл) мөн процесс бүрийн өгөгдлийг хадгалах блокуудыг (процессын өгөгдлийн муж) үүсгэнэ.
2. Физик санах ойг (Mem[2000] массив) процессуудад хуваарилах, чөлөөлөх, логик блокуудыг туслах санах ой руу зөөх мөн туслах санах ойгоос үндсэн санах ой руу процессод харгалзах санах ойн мужуудыг зөөх гэх мэт үйлдлийг зохион байгуулах
3. Виртуал санах ойн загварыг хэрэгжүүлэх арга : Хуудаслалт
Лабораторийн дэлгэрэнгүй удирдамжийг та энд дарж үзнэ үү.
No comments:
Post a Comment