Tuesday, February 5, 2008

ЛАБОРАТОРИЙН АЖЛЫН ТАЙЛАН БИЧИХ УДИРДАМЖ

Лабораторийн ажлын тайлан нь дараах зүйлсийг агуулах ёстой. Үүнд:

  1. Үндсэн мэдээлэл. Оюутны овог, нэр, код, анги, лабораторийн цаг, огноо.
  2. ПРОГРАМЫН ТОДОРХОЙЛОЛТ. Лабораторийн ажлаар бичсэн програмынхаа зориулалтын талаар товчхон тайлбарлаж бичнэ.
  3. ОРОЛТ, ГАРАЛТЫН ФОРМАТ. Програмд өгөгдөх оролтын төрөл, гаралтын формат зэргийг тайлбарлан бичнэ.
  4. ХУВЬСАГЧЫН ТОДОРХОЙЛОЛТ. Өөрийн програмынхаа чухал хувьсагчуудын төрөл, програмд ашиглагдах үүрэг зэргийг тайлбарлана. Чухал бус хувьсагчын талаар бичих ёсгүй. Програмд ашиглагдсан өгөгдлийн бүтцийг тайлбарлан бичнэ.
  5. АЛГОРИТМЫН ТОДОРХОЙЛОЛТ. Програмын ерөнхий алгоритмыг дээрээс доош чиглэх блок схем байдлаар дүрсэлнэ. Процедур тус бүрд псевдо-кодоор алгоримтыг бичнэ.
  6. БҮТЦИЙН ДИАГРАМ. Өөрийн бичсэн процедуруудын зохион байгуулалтыг бүтцийн схемээр дүрсэлнэ. Нэг процедурыг хайрцаг байдлаар дүрсэлнэ. Процедур хооронд дамжих оролт, гаралт, төлвийн параметр, мэдээллийг хэрхэн дамжуулж буйг дүрсэлнэ.
  7. ГАРСАН АЛДАА. Програм ажиллах явцад илэрсэн алдааг тайлбарлан бичнэ. Хэрхэн шийдвэрлэснээ бичнэ.
  8. НЭМЭЛТ ОНОО. Заавал бичих албагүй. Хэрэв тухайн оюутан нэмэлт онооны болзол хангахаар хийсэн гэж өөрийгөө үзвэл тухайн үндэслэлээ тайлбарлан бичнэ. Ингэснээр оюутан нэмэлт оноо авах боломжтой.
  9. ЗӨВ ЭСЭХИЙН БАТАЛГАА. Програмын зорилго буюу асуудлыг таны програм хэрхэн зөв шийдэж байгааг тайлбарлана. Алгоритм тайлбарлахаас ондоо.
  10. ЖАГСААЛТ. Лабораторийн ажлаар хийж гүйцэтгэсэн програмын эх код-ыг агуулна. Гараар бичсэн эх кодын тайлбарыг агуулж болно. Лист болгонд хамаарах файлын нэрийг бичнэ.
  11. ТЕСТЧЛЭЛ. Өөрийн програмаа зөв болохыг батлахын тулд тест хэрхэн хийснээ бичнэ. Хэрэв багш тестчлэлийн өгөгдлийг оруулсан бол тэрийг хэрхэн гүйцэтгэснээ тайлбарлана.
  12. МЭДЭГДЭЖ БУЙ ДЕФЕКТ. Өөрийн програмд буй мэдэгдэж байгаа дефектийг тайлбарлан бичнэ. Хэрэв өөрт тань цаг буй бол тэрхүү дефектийг хэрхэн засаж болох талаар өөрийн төсөөллөө бичнэ.
  13. САЙЖРУУЛАХ БОЛОМЖУУД. Хэрэв өөрт тань цаг байсан бол хэрхэн сайжруулж, өргөтгөж болох талаар бичнэ. Илүү хурдан, илүү ерөнхий, илүү ойлгомжтой, илүү хялбар болгох талаар өөрт тань төсөөлөл байвал бичнэ.
  14. ТАЙЛБАР. Та эндээс юу сурсан талаар бичнэ. Хэтэрхий хүнд байв уу? Эсвэл хэтэрхий хялбар уу? … гэх мэт санаа оноогоо бичиж болно.

2 comments:

  1. Ямар нарийн юм бэ?

    ReplyDelete
  2. Лабораторын тухайн ажил нь бүх асуултанд хариулахгүй. Лаборатор болгонд өөр байх боломжтой асуултуудын тоо нь.

    ReplyDelete