Єнгєрсєн євєл би телевизээр мэдээ vзэж суугаад нэвтрvvлэгчийн ярианаас нэг тоо баримтыг ихэд олзуурхан єлгєж авлаа. Єсвєр vеийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд хот, хєдєєгийн 600 гаруй багачууд оюун ухаанаа сорьсон агаад энэ тоо чєлєєт бєхєєр хичээллэдэг хvvхдvvдийн тооноос хол давжээ гэдгийг мэдсэн юм.
Юмыг арай цаахнуур бодож сэтгэдэг эцэг эхчvvд хvvхдийн сэтгэхvйг хєгжvvлэх ер бусын нэг хvч шатарт нуугдаж буйг анзаарсан учраас vр хойчоо математик, шатрын хосолсон сургалттай сургууль, сургалтын тєвvvд, шатрын клубт элсvvлэн сургаж байгаа. Дээрх тоон vзvvлэлт нь "Махбодийг шvтдэг монголчууд" оюун ухаан луу чанарын эргэлт хийж буй нэг жишээ гэхэд хилсдэхгvй болов уу.
Хэдийгээр нарийн учрыг нь мэдэхгvй ч гэсэн олон мянган эцэг эхчvvд шатар, математик хоёрын хооронд далдын нэг сэжим байх шиг байна гэсэн тєсєєллийг оюун бодолдоо тээж яваа. Тиймээ. Шатар математик хоёрын хоорондох ургийн холбоог шинжлэх ухааны vvднээс судалж тайлбарласан цєєнгvй бvтээл єрнєдєд хэвлэгдсэн. Одоогоос 100 гаруй жилийн ємнє, профессор Бинет математик шатрын хоорондох хэлхээ холбоог судалжээ. Профессор гуай тухайн vеийн олон олон лидер тоглогчдийг "шалгааж", "байцааж", шинжиж vзсэний дvнд тэдний 90 гаруй хувь нь маш сайн тооцоолон бодогчид гэдгийг баталсан. Бинетийн vзсэнээр, математик шатрын хооронд ерєнхий нэг чиглэл, комбинац, хийсвэрлэл, магадлал хийгээд мадаггvй байдлын адил тєстэй шинжvvд байдаг гэнэ.
Харин саяханы нэг судалгаагаар шатар тоглодог сурагчдын асуудалд хариу олох чадвар шатар тоглодоггvй сурагчдынхаас хавьгvй єндєр байдгийг нээсэн байна. Вашингтоны шатрын холбооноос нєлєє бvхий гишvvн, (сургуулиудын шатрын) зохицуулагч Олли Ла Френире "Шатар бол боловсролын хамгийн хvчирхэг зэвсэг Олон сургуулийн удирдлагууд vvнийг ухаарч байна" гэж мэдэгджээ. Америкийн Шатрын Сангийн судалгаагаар шатар нь хvvхдийн харааны ой, анхаарлын vргэлжлэх хугацаа, оюун дvгнэлтийн чадвар, тvрvvлж сэтгэх ба vр дагаврыг урьдчилж мэдэх сэтгэхvйн багтаамж, шийдвэр гаргах, хувилбаруудыг тооцох чадваруудыг хєгжvvлдэг болохыг тогтоосон байна. Єнєєгийн АНУ-ын сургуулиудын хєтєлбєрт шатар анхаарал татахуйц судлагдахууны нэг болж буй жишээ олон. Зєвхєн баруун Пенсилванийн 70 гаруй сургууль 12 гаруй номын сангуудаас зохиож буй шатрын сургалтад жил бvр хэдэн мянган сурагчид хамрагддаг аж. Ийнхvv нэн эртнээс хvн тєрєлхтний сэтгэхvйг хурцлах зэвсэг болсоор йрсэн шатар хамгийн залуу vндэстэн - Америкчуудыг байлдан дагуулж, Франклин Бенжаминаас АНУ - ын Боловсролын нарийн бичгийн дарга асан Террелл Белл хvртэлх олон сурган хvмvvжvvлэгчдийн дэмжлэгийг авчээ.
Олон улс орнуудад шатрын чимээгvй байлдан дагуулал єрнєж байна. Тухайлбал, Канадад бага сургуулиудын vндсэн хєтєлбєрт шатрыг оруулснаар vр шимийг нь vзэҗ эхэллээ. Арван жилийн ємнє Кебек математикийн сургалтаар тус улсад сvvл мушгиж явсан бол шатрыг сургуулийн хичээлийн хєтєлбєрт оруулсанаас хойш Кебекийн хvvхдvvд математикаар Канаддаа толгой цохидог болжээ. Алс барууны эдгээр жишээ уншигч танд дэндvv холын мэт санагдаж ахул єдгєє бидний дунд ажиллаж, амьдарч яваа эгэл нэгэн багшийн туршлага бидэнд vvнийг батлаад єгнє. Нийслэлийн маань баруун дvvрэгт оршдог "Ирээдvй" цогцолбор сургуулийн багш, шатрын дэд мастер Д.Сэржмядаг 40-єєд жил боловсролын салбарт ажиллаж байгаагаас сvvлийн 15 жилд нь бага насны хvvхдvvдэд шатар зааж багагvй туршлага хуримтлуулсан нэгэн. Д.Сэржмядаг багш "Шатар дан ганц математикийн сургалтад нєлєєлдєг бус аливааг ч хvлээж авах, ойлгох, сэтгэлгээний ерєнхий чадварыг дээшлvvлдэг.
Товчхондоо, хvvхдийг хувь хvн болж тєлєвшихєд шатар онцгой нєлєє vзvvлдэг" хэмээн ярьж байна. Хvний хєгжил, зан авирын тєлєвшилд шатрын vзvvлэх нєлєєний тухай "Шатрын араншин" єгvvлэлдээ би тодорхой єгvvлэх учраас энэ удаад элдвийг нуршилгvй азнаж, математик шатрын ураглалаар эхэлсэн эл бичиглэлээ математикч- шатарчдын тухай цєєн vгээр єндєрлєє.
1859-1866 онуудын хооронд Дэлхийн хамгийн шилдэг тоглогч гэгдэж байсан Adolf Andersson, "Bresian" их сургуульд математикийн зэрэг цол хvртэж, "Фriedrichs" гимназид математик заадаг байжээ. Хэрэв тvvний vед Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон бол тэрбээр гарцаагvй Дэлхийн аварга болох байсан гэлдэнэ. Харин Дэлхийн шатрын аваргын титмийг хамгийн он удаан жил хамгаалсан Emanuel Lasker математикийн ухааны доктор байсан аж. Энэ мэтчилэн тоочвол, жирийн дунд сургуулийн математикийн багшаас эхлээд шатрын vндэсний болон олон улсын зэрэг цолтой математикчид тоймгvй олон. Энэ чиглэлээр тэдний бичсэн туурвисан нь ч чамлахааргvй их.
Д.Цогбадрах
Дугаар 054/727/
Мэдээллийн эх сурвалж:

No comments:
Post a Comment