Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон улсын компьютержүүлэлтийн олон улсын хамтын ажиллагааны төв /CICC/-тэй хамтран Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулна.
Сургалтын хөтөлбөрийг file/Outline%20of%20FEIT%20training%20program_translation.pdf энд дарж үзнэ үү.
Сургалт явагдах хугацаа, байр:
 Сургалт 2008 оны 10-р сарын 14-ний Мягмар гаригаас 10-р сарын 30-ны Пүрэв гарагийг дуустал МТҮП-ын мэдээллийн технологийн инженерийн сургалтын танхимд явагдана. 
 Оролцохыг хүсэгчдэд тавигдах шалгуур:
 Сургалтад хамрагдахыг хүсэгчид нь 
 - Мэдээллийн технологийн чиглэлээр сургалт эрхэлдэг их дээд сургууль, бусад сургалтын байгууллагын багш, сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулагчид байх
- Мэдээллийн технологийн компанид 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Цаашид мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын сургагч багшаар ажиллах эрмэлзлэлтэй байх
Сургалтанд оролцогчдын тоо: 20 хүн
 Төлбөр: Сургалт үнэ төлбөргүй 
 Сургалтын хэл: Сургалт англи хэл дээр монгол орчуулгатайгаар явагдана.
 Бүртгэл:
 2008 оны 10-р сарын 7-ныг дуустал МТҮП-ын 103 тоот өрөөнд ажлын өдрүүдэд явагдана. Бүртгүүлэхдээ сургалтанд тасралтгүй суух боломжтой гэсэн ажлын газрын тодорхойлолт авчирч бүртгүүлнэ. 
 Холбоо барих хаяг:
Б.Мөнхцэцэг
Сургалт хариуцсан ажилтан
---------------------------------------------------------                                   
 Мэдээллийн технологийн үндэсний парк
Бага тойруу 49, Улаанбаатар 210646, Монгол
Утас: 11-318042 (1137), Факс: 11-312918
 Вэб: http://www.itpark.mn
Э-мэйл: munkhtsetseg@itpark.mn 
 
No comments:
Post a Comment