Wednesday, September 24, 2008

FAQ - Хичээл сонголтын проблем

Асуулт:
Багшаа би SW08D088 байна. Би сонголтын хуудсан дээрээ Хонгорзул багшаар гарын үсэг зуруулсан юмаа. Харин тэр лабораторид багтахаа байгаад нэмэлт цаг дээр өөр багш дээр л суух болж байна. Ингээд сонголтын хуудастай зөрчихвөл яах хэрэгтэй вэ? Хариу.
Хариулт:

Нэгэнт сонголтын хуудас өгсөнөөс хойш өөрчлөгдсөн бол гайгүй болов уу. Улиралын дундуур багш нарт сургалтын албанаас оюутны нэрс өгөн тулгалт хийдэг. Энэхүү тулгалтаар багш нар тэр тэр оюутан над дээр сууж байгаагаа тэмдэглэн сургалтын албанд өгдөг. Хэрэв сонголтын хуудаснаасаа өөр байвал тэрийг нь сургалтын албаныхан програм дээр засаж оруулдаг. Өөрөөр хэлбэл, сонголтын хуудас дээр хэдийгээр Хонгорзул гэж байх боловч тэрхүү тулгалтаар таны өөр багш дээр сууж байгааг мэдэж авдаг. Ингэснээр тухайн хичээлийг үзэж байгаа нийт оюутнуудын хичээл сонголтыг албан ёсоор баталгаажуулдаг. Гэхдээ та Хонгорзул багш дээрээ очиж би тань дээр суухгүй болцон гэдгээ хэлж журнал дээрээс нь нэрээ хасуулах нь зүйтэй болов уу. Журнал дээр нь нэрээ бичүүлээгүй бол шаардлага байхгүй.

Ер нь туршлагаас харж байхад нэг хичээлийг олон багш зааж байгаа үед багш нар улиралын төгсөлд дундаа нэг дүнгийн хуудас дээр оюутнуудын дүнг жагсааж бичдэг бөгөөд багш нар өөр өөрсдийнхөө дүнгүүдийг нэгтгэдэг. Энэ үед, жишээ нь, A багш дээр 0 оноо харин Б багш дээр 68 байлаа гэж үзвэл, таныг Б багш дээр суусан юм байна гээд Б багшийн дүнгээр нь гаргах болов уу?

Бас нэг хувилбар нь, сургалтын албаны програм хангамж хариуцсан ажилтан Батдулам эгчид проблемоо хэлээд, багшаа солиулаж болно. Та нарын бөглөж өгсөн сонголтын хуудсыг чинь оюутны бүртгэл мэдээллийн системд оруулчихсан байгаа. Батдулам эгч програм дээр өөрчлөөд өгөх болов уу.

Зөвлөх багш: маг. Ч. Эрдэнэбат

No comments:

Post a Comment