Monday, October 20, 2008

ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөлийн 6 дахь удаагийн нэгдсэн шалгалт 2008 оны 10-р сарын 19-ны өдөр Монгол улсад амжилттай явагдав.

Шалгалтыг манай орон мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын ангиллаар 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн шалгалтанд оролцохоор нийт 20 хүн мэдүүлгээ өгсөнөөс 19хүн оролцов.

Шалгалтын дүнг 4 долоо хоногийн дараа МТҮП-ын вэб сайтаар мэдээлнэ.

Мэдээллийн эх сурвалж: http://www.itpark.mn

No comments:

Post a Comment