Monday, October 27, 2008

Техник, технологийн салбарын залуу эрдэмтэд чууллаа

Техник, технологийн салбарт ажиллаж байгаа залуу эрдэмтдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр боллоо. “Хүрэл тогоо 2008” нэртэй энэхүү чуулга уулзалтад 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, 60 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлсэн юм. Эрдэмтэн судлаачид судалгаагаа онолын болон хэрэглээний гэсэн үндсэн хоёр чиглэлээр хийсэн бөгөөд практикт нэвтрүүлэх шаардлагатай чухал бүтээлүүд байгааг эрдэмтэд онцолж байна.

Энэхүү чуулга уулзалтад монголын нөлөө бүхий компанийн удирдлагууд оролцож, судалгаа, туршилт хийхэд нь дэмжлэг үзүүлэхээ ч мэдэгджээ.

Мэдээллийн эх сурвалж: http://www.news.mn

No comments:

Post a Comment