Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газраас санаачлан хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор тус салбарын дотоодын их дээд сургуульд суралцагч оюутнуудад зориулсан БНСУ-ын Тайхан корпорацийн нэрэмжит уламжлалт “Скай-Тайхан” тэтгэлгийг олгох гэж байна.
 Тэтгэлэгт хамрагдах оюутнууд нь дараахь шаардлагуудыг хангасан байвал зохино. Үүнд: 
 - Тэтгэлэг хүсэгчийн үнэлгээний голч дүн нь тухайн оюутны сурч байгаа сургуулийн мөрддөг үнэлгээний системийн хамгийн өндөр онооны 85%-ийг хангасан байх хэрэгтэй,
- Дотоодын их, дээд сургуульд мэдээллийн технологи болон харилцаа холбооны чиглэлээр суралцдаг байх,
- Суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх, /сургуулийн тодорхойлолт/
- 2007-2008 оны хичээлийн жилд 2 буюу 3 дугаар ангид дэвшин суралцаж байх (дипломын ажил хийх гэж байгаа болон 4 ба түүнээс дээших жилдээ суралцаж байгаа оюутнуудад хамаарахгүй),
- Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн байх, /сургуулийн тодорхойлолт/
- Сургалтын төлбөрөө хувиараа төлдөг, /сургуулийн тодорхойлолт/
Үүнд:
 - МХХТГ-аас бэлдсэн өргөдлийн маягтыг бөглөх /www.icta.gov.mn хаягнаас авах/
- Хоёр хувь цээж зураг /3х4/,
- Сурлагын дүнгийн тодорхойлолт /хичээл тус бүрээр/,
- Эссэ /эзэмшиж буй мэргэжил, ирээдүйд хийх ажил амьдралынхаа зорилгыг 1000 үгэнд багтаан бичих/,
- Ар гэрийн байдал болон өөрийн тухай дэлгэрэнгүй бичсэн хувийн өргөдөл,
- Оршин сууж буй хорооноосоо авсан өрхийн орлого болон гэр бүлийн талаархи тодорхойлолт,
- Бусад гавьяа шагнал.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 2008 оны 10-р сарын 10-ны 18 цаг хүртэл МХХТГ-ын 204 тоотод хүлээн авна.
  Холбоо барих: nyamjav@icta.gov.mn Утас: 310603
 Нэмэлт мэдээллийг www.icta.gov.mn веб хуудаснаас авна уу.
 
 
No comments:
Post a Comment