Friday, October 10, 2008

Манай улсын мэргэжилтнvvдийн чадварыг богино хугацаанд олон улсын тvвшинд хvргэх бололцоотой

Олон улсын стандарт болон тvгэн дэлгэрч буй Мэдээлэл Технологийн инженерvvдийн мэргэжлийн vнэлгээний шалгалт Дэлхий даяар энэ сарын 19-нд болно.

Тэгвэл энэхvv шалгалтын сургагч багш нарыг бэлтгэх сургалт Япон улсын ЗГ-аас буцалтгvй тусламжийн хvрээнд Японы АОТС /Гадаадтай vvсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо/-ны санаачилгаар манай улсад дєрєв дэхь удаагаа зохион байгуулагдахаар боллоо. Сургалтанд МТ-ийн салбарт хоёроос дээш жил ажилласан 25 хvнийг бvртгэх юм байна. Бvртгэл 10 сарын 31 хvртэл МТYП-ын 209 тоотод явагдаж байгаа бєгєєд 11 сарын 17-28 хооронд сургалт явагдана.

АОТС холбоо нь Японы ЭЗ худалдаа vйлдвэрлэлийн яамны харъяа технологийн дадлага-сургалтын тєв бєгєєд 90-ээд оноос эхлэн манай улстай хамтын ажиллагааг хєгжvvлж эхэлсэн. Япон улсын хуримтлуулсан технологийн арвин туршлагыг Азийн болон дэлхийн бусад орнуудтай хуваалцах зорилгоор орон орны дадлагажигчдыг японд болон тухайн оронд явуулах сургалт дадлагад хамруулдаг байгууллага юм. Энэ удаагийн сургалт нь Олон улсын Мэдээллийн Технологийн Инженерvvдийн Суурь Шалгалтын сургагч-багш нарыг бэлтгэх сургалт бєгєєд Японы Хитачи корпорацийн єндєр мэргэжлийн багш нар ирж заах юм байна. Манай улс энэхvv олон улсын шалгалтын Азийн Конвенцид албан ёсоор 2007 онд нэгдэн орсон. Конвенцид Япон, Хятад, Солонгос, Энэтхэг, Сингапур зэрэг 11 орон байдаг бєгєєд эдгээр орнуудад шалгалтанд тэнцсэн хэн ч очсон хvлээн зєвшєєрєгддєгєєрєє онцлог гэнэ.
Дэлгэрэнгvй мэдээллийг http://www.mosa.mn хаягаас vзнэ vv.

Мэдээллийн эх сурвалж:

No comments:

Post a Comment