Энэ технологи сүүлийн нэг сар миний анхаарлыг маш ихээр татлаа. Судалж ч үзлээ. Ер нь дажгүй шүү. Программ хангамжийн интерфэйс код хоёрыг бүрэн салгаад хаячихаж. Интерфэйсээ гоё үзэмжтэй болгох гэж бид нар кодон дээрээ бөөн л юм сараачих хэрэгтэй байдаг бол үүнийг ашиглаад хялбархаан веб хийж байгаа юм шиг л сайхан өрж тавиад л хийчихдэг болчихжээ. Би уг нь энэ сэдвээр визуалийн бие даалтаа хийж байсан юм. Хоёр долоо хоногт амжина байх гэж бодсон чинь хэхэ, хэтрээд явчихлаа. Уг нь хийсэн бол та нартаа сайхан үзүүлье гэж бодсон юм. Тэгээд үүгээр нэг лекц тавьсан. Их сонирхолтой юм билээ. Өө тийм, тэгээд энэ технологийн тусламжтайгаар тоглоом хийе гэвэл тасархай болох юм билээ, ялангуяа 3D, 2D, Graphics, Sounds, Animation -ийг бол жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг, тэгээд энэ нь Microsoft .Net 2005 or 2008 дээр суусны дараа л ажиллаж эхэлдэг. За за, энэнээс илүүг бичээд юу гэхэв дээ, сонирхоод үзээрэй залуусаа!! http://msdn.microsoft.com/en-us/netframework/aa663326.aspx энэ хаяг дээр танилцуулга нь байгаа. Амжилт!
Мэдээллийн эх сурвалж:
http://tulga-shareminds.blogspot.com, http://www.cdeq.mn
WPF-энэ дажгүй санагдсан. Бид код итерфэйсээ салгаж бичиж сурах хэрэгтэй дээ. N-tier загвараар хөгжүүлэх нь том системийн хувьд зайлашгүй болоод байдаг.
ReplyDelete