Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2008 оны намрын нэгдсэн шалгалт өнгөрсөн 10-р сарын 19-ны өдөр Азийн 6 оронд явагдав.
Энэхүү шалгалт нь манай улсад Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, шалгалтад нийт 20 хүн бүртгүүлсэнээс өглөөний шалгалтанд 19, өдрийн шалгалтанд 16 шалгуулагч тус тус оролцлоо.
МТИСШ-д шалгуулагчдын мэдлэг ба ур чадварыг өглөөний болон өдрийн шалгалтаар тус тусад нь үнэлэн, тус хоёр шалгалтад хоёуланд нь тэнцсэн тохиолдолд тухайн шалгуулагчийг амжилттай дүн үзүүлсэнд тооцдог. Энэ удаагийн шалгалтын дүнгээр 2 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 10.5 хувь нь амжилттай дүн үзүүлж тэнцжээ.
Шалгалтын дүнг үзүүлбэл:

МТИСШ | Шалгуулагчдын тоо | Амжилттай шалгуулагчид | |
тоогоор | хувиар | ||
Өглөөний буюу мэдлэгийн шалгалт | 19 | 4 | 21.1 |
Өдрийн буюу ур чадварын шалгалт | 15 | 1 | 6.7 |
Ерөнхий дүн | 19 | 2 | 10.5 |
Шалгуулагч нь өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд тэнцсэн бөгөөд 1 жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгч амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг МТИСШ-д мөн адил тэнцсэнд тооцдог журамтай. Уг журмын дагуу 4 шалгуулагч энэ удаагийн шалгалтад тус тусын тэнцээгүй шалгалтаа өгч оролцлоо.
Нийт шалгуулагчдын 40 хувь нь МТ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиудын багш нар байсан нь энэ удаагийн шалгалтын онцлог байлаа.
Өглөөний шалгалтын 80 асуултын 47-д нь зөв хариултыг шалгуулагчдын дийлэнх олонхи нь сонгож, 11 асуултад нийт шалгуулагчид буруу хариулжээ. Өдрийн шалгалтын алгоритмын асуултуудад нийт шалгуулагчдын дийлэнх олонхи нь 80-аас дээш хувийн амжилттай хариулж, харин програмчиллын JAVA хэлний асуултуудыг сонгон хариулсан шалгуулагчдын амжилтын хувь 28,6 байв.
Монгол улсад мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, инженерүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач холбогдол бүхий энэхүү шалгалтад ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулиуд багш нараа дэмжин оролцуулсаныг сайшаан тэмдэглэж байна.
ITPEC –ийн 5, 6 дахь удаагийн нэгдсэн шалгалт Монгол улсад явагдсан дүнг харьцуулвал:

Мэдээллийн эх сурвалж: http://www.itpark.mn
No comments:
Post a Comment