Манай улсад Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, шалгалтын дүнгээр 2 шалгуулагч амжилттай дүн үзүүлж тэнцсэн бөгөөд өнөөдөр энэхүү шалгалтанд тэнцэгч ШУТИС-КТМС багш Алтангэрэлийн Хүдэр, ШУТИС-КТМС оюутан Бямбасүрэнгийн Лхагва-Очир нарт ITPEC /Information Technology Professionals Examination Council, Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /-ийн гишүүн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн батламж гардуулав.
Энэхүү шалгалт нь Монгол Улсад мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, инженерүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



Мэдээллийн эх сурвалж: http://www.itpark.mn

Баяр хүргий дэлхийд данстай програмист болсонд.
ReplyDeleteХүдэр багш, Лхагва-Очир ах нартаа баяр хүргэе.
ReplyDeleteМТИСШ-д тэнцэгчид маань 2-уулаа манай сургуулийн багш, оюутан байгаа нь манай суруулийг монголын №1 МТ-ийн сургууль болохыг дахин баталж байгаа хэрэг гэж ойлгож байна.