Сургуулийг сайн муу гэж дүгнэхэд олон юм хэрэгтэй. Сайн сургууль, ер нь сайн байгууллагын нэгэн шинж бол түүний талаар мэдээлэл олоход хялбар байх явдал юм. Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, найдвартай байх тусмаа л мэдээлэл нь элбэг, тэр тусмаа интернетэд хялбархан олддог.
Тэгвэл энэ байдлаар дүгнэж үзвэл КТМС шилдгүүдийн нэг гэдэг нь гарцаагүй юм. Ингээд КТМС -ийн Эрдэнэбат багшийн нэгэн блогийг хүргэж байна. Хэдийгээр хоцрогдсон мэдээ байж болох талтай ч ач холбогдлыг нь бодоод нийтэллээ.
Вэб: http://www.erdenebat.edu.mnМонголын мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) –аас Япон Улсын Мэдээллийн технологийн инженерийн мэдлэгийн үнэлгээний төв (Japan Information Technology Engineers Examination Center – JITEC), Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэшлийн шалгалтын зөвлөл (Information Technology Professionals Examination Council – ITPEC) зэрэг нэр хүндтэй байгууллагуудтай хамтарч монголд анх удаа “Мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн (инженер) –үүдийн суурь мэдлэгийн ерөнхий төвшин тогтоох сорил шалгалт” –ыг 2006. 10. 01 –ны өдрийн 1000 – 1500 цагт Монгол – Японы төв дээр нэгдсэн журмаар зохион байгуулав.Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн суурь мэдлэгийн ерөнхий түвшинг судалж тогтоох ... зорилго бүхий энэхүү шалгалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар (МХХТГ), Япон – Монголын мэдээллийн технологийн холбоо (JMITA), Монголын мэдээллийн технологийн консорциум (ММТК) зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд шууд ба шууд бусаар идэвхтэй оролцож хөхиүлэн дэмжжээ.
Сорил шалгалтанд хамрагдагсад нь монголын их дээд сургуулиудын компьтерийн салбарын багш нар зонхилсон бүрэлдэхүүнтэй байсан. Шалгалт өгөхөөр нийт 183 хүн бүртгүүлсэнээс 165 нь шалгалтад орох эрхийн бичиг авч, улмаар шалгалтанд 123 хүн хамрагджээ. Шалгалтыг англи ба монгол хэл дээр авсан.
Шалгалтын тестийн сэдэв нилээд өргөн хүрээтэй, дараахь тойм агуулгатай байв. Үүнд:
- компьютерийн үндэс;
- техник хангамж;
- өгөгдлийн бүтэц;
- алгоритм;
- систем хөгжүүлэх арга зүй;
- програмчлал;
- сүлжээ;
- мэдээллийн сан;
- үйлдлийн систем;
- орчин үеийн мэдээллийн технологийн тэргүүлэх шинэ технологи;
- санхүү эдийн засгийн суурь ойлголт;
- бусад; ... г. м.
Компьютерийн инженер, программчдын суурь мэдлэгийг нилээд үндэслэл сайтай үнэлж тогтоодог ... гэж энэхүү шалгалтад хамрагдагсадаас мэдлэгийн минимум хангах босгыг давж амжилттай дүн үзүүлэгсэдийн эзлэх хувийн жин бага байдаг (жишээ нь Японд компьютерийн инженер – программчдын зөвхөн 11% нь тэнцдэг) гэсэн статистик үзүүлэлттэй юм билээ. Сая авагдсан шалгалтын дүнгээс үзэхүл, дээрх үзүүлэлт манайд 4,9% –тай гарсан байна. Өөрөөр хэлбэл, шалгалтад хамрагдагсадаас ердөө 6 –хан хүн тэнцжээ. Шалгуулагч этгээд тестэнд ороод, нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авбал тэнцсэнд тооцогддог босготой юм.
* * *
КТМСургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын дагуу А. Хүдэр, Ж. Хаш – Эрдэнэ, бид 3 дээрх шалгалтад зохих ёсоор бүртгүүлэн орж, ~75-80 хувийн амжилт үзүүлж тэнцлээ. Үүнийгээ бид КТМСургуулийнхаа нэр төртэй холбон үзэж дотроо бүгд баяртай байгаа. 2006.10.27 –ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр шалгалтанд тэнцсэн хүмүүст «БАТЛАМЖ» бичиг гардуулахдаа Монгол Улсын Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газрын дарга Ч. Сайханбилэг гуай “... энэ шалгалтанд тэнцсэн 6 хүний тал хувийг ШУТИС (КТМС)–ийн багш эзэлж буй нь тухайн сургуулийн чинсааг илтгэн харуулах нэг үзүүлэлт мөн болов уу” гэсэн санааг цухасхан дурдаж байна билээ.
* * *
Tuesday, December 16, 2008
Монголын хамгийн шилдэг IT -ийн сургууль ямар сургууль вэ?
Т. Жаргал. Монголын хамгийн шилдэг IT -ийн сургууль ямар сургууль вэ? Компьютер Таймс, 5 -р сар 2008, 67 -р хуудас.
Subscribe to:
Post Comments (Atom)
xamgiin shildeg IT-giin surguuuli bol CSMS
ReplyDeletewow. yamar goy medee unshiw aa...
ReplyDelete