Friday, February 13, 2009

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь дан ганц асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгаад зогсохгүй иргэн, хувийн хэвшил, иргэний-нийгмийн байгууллага, бүс нутаг, олон улсын хамтын ажиллаганаас ихээхэн хамаарах болоод байна.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөн ашиглах чиглэлийг төрөөс баримталж байгаагийн дагуу Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Тагнуулын Ерөнхий Газар, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газар, “Кибер Довтолгоонтой Тэмцэх Монголын Баг” ТББ хамтран “Кибер аюулгүй байдлын” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд дараах арга хэмжээ зохион байгуулагдана. Үүнд:
  • “Кибер терроризм ба кибер аюулгүй байдал” сэдэвт онол, практикийн бага хурал: Хурлыг 2009 оны 02 дугаар сарын 11 өдөр ТЕГ-ын хурлын танхимд зохион байгуулна. Хуралд үнэ төлбөргүй оролцох бөгөөд заавал урьдчилан бүртгүүлсэн байна. Бага хуралд танилцуулга, илтгэл тавихыг хүссэн байгууллага болон хувь хүн бүртгэлийн хэсгийг харна уу. Илтгэл, танилцуулга нь “Мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдалд заналхийлж буй кибер аюул, халдлага, довтолгоон, терроризм, эрсдэл зэрэгтэй тэмцэх, болон хамгаалах арга зам” үндсэн сэдвийн дор хийгдэх болно.
  • Мэдээллийн аюулгүй байдлын үзэсгэлэн: Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлдэг, зөвлөгөө өгдөг, шийдэл гаргадаг хувийн хэвшил, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, төрийн байгууллагууд цомхон үзэсгэлэнд өргөнөөр оролцох боломжтой. Үзэсгэлэн 2009 оны 02 дугаар сарын 11 өдөр ТЕГазрын хурлын танхимын өмнөх талбайд зохион байгуулагдана. Үзэсгэлэнд оролцоход үнэ төлбөргүй боловч үзэсгэлэн гаргах талбай хязгаарлагдмал байгаа. Бүртгүүлэх бол бүртгэлийн хэсгийг харна уу.
  • Сүлжээний аюулгүй байдлын сургалт: Энэ сургалтыг “Кибер Довтолгоонтой Тэмцэх Монголын баг” зохион байгуулна. Сургалтыг “ЮНИКС төст системийн аюулгүй байдал, тохируулга, мэдээллийн шинжилгээ хийх, сүлжээний мониторинг, хортой кодын шинжилгээ, сүлжээний аюулгүй байдлын шийдлүүд” зэрэг технологийн нарийвчилсан сэдвүүдээр зохион байгуулах бөгөөд мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдал, сүлжээний технологи, програм хангамж, мэдээллийн систем зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.
Танилцуулга татаж авах

2 comments: