Та програмчлалын хөгжлийн шинэ шатанд гармаар байна уу? C# хэл нь өмнөх үеийн програмчлалын хэлнүүдийн бүхий л сайн гэгдэх шинж чанарыг агуулж, улам сайжран боловсруулагдсан учраас програмистууд энэ хэл рүү хошуурах болсон. C# хэл, .NET орчны мэдлэггүйгээр өөрийгөө сайн програмист болчихлоо гэж төсөөлөөд ч хэрэггүй.

Таны гар дээр барьж буй энэ номд .NET орчин, объект хандалдат програмчлалын суурь ойлголтууд, C# хэлний үндэс, элементүүд, delegate, event, интерфейс, collection гэж юу болох, сүлжээний орчин, өгөгдлийн сантай ажиллах ADO .NET зэрэг сэдвүүд багтсан. Энэхүү ном нь .NET технологитой танилцан суралцахыг хүссэн сурагч, оюутан, сонирхогч, програмист хэн бүхэнд зориулагдсан.
Номонд орсон бүх код, нэмэлт олон тооны жишээ програмууд, Visual Studio 2008 install үнэгүй дагалдах дискэнд байгаа.
Номыг Интерном, Их дэлгүүр, Боловсрол, Билэг, Ачлал, Эрдэм, Sky зэрэг номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.
Orchuulgiin nom uu? zohiogchid ni yamar humuus bn?
ReplyDeletetaniltsuulaach? VS 2008 iig ingeed neg surguuli huulbarlaj zaraad bj bolj bga umuu? huuli bus um bish uu?
Зохиогчид нь миний сайн найзууд байдаг юм. Дажгүй ном болсон гэж би хувьдаа боддог. Visual Studio .NET 2008 Express хувилбар нь боловсролын зорилгоор үнэгүй ашиглагддаг шүү дээ.
ReplyDeleteОюутнуудад хөнгөлөлт байгаа юу? Хямралын үед буй залуус бид арай ядан сургалтын төлбөрөө төлж байгаа өнөө үеийн номнууд аль болох аль аль тала харсан байвал сайн байна.
ReplyDeleteГадуур номын дэлгүүрээр 10500 төгрөгөөр зарагдаж байгаа гэсэн. Оюутнуудад 9500 төгрөг болж хямдарч байгаа.
ReplyDelete