Thursday, April 9, 2009

Уриалга

ШУТИС-ийн 50-н жилийн ойн ємнє номын сангийн барилгыг ашиглалтанд оруулахаар тєлєвлєн барилгын ажил ид явагдаж байгаа боловч санхvvгийн хямрал тодорхой хэмжээгээр нєлєєлж байна. Манай сургуулийн профессор багш нар номын сангийн барилгын ажилд хандив цуглуулах аянг єрнvvлж эхэллээ. Жишээлбэл: ЭХИС-ийн профессор, багш нар 1-3 кредитийн тєлбєрийг, захиргааны ажилтнууд 1-2 єдрийн цалингаа, Тєв номын сангийн ажилтнууд дотоод нєєц бололцоогоо ашиглан тодорхой хэмжээний хандивыг номын сангийн барилгын ажилд хандивлах болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мєн БИАС, ГГТС, МТС, НТС, ХБТС, МИС, ХМТС номын сангийн барилгын ажилд холбогдох зардлыг доорхи дансанд шилжvvлээд байна.

Нийт профессор, багш, ажилтан, оюутнууд та бvхнийг номын сангийн барилгын хандивын аянд уриалж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Хандивын данс:
ШУТИС “Хєгжил сан” ГОЛОМТ БАНК Дансны дугаар: 1102756262;
ШУТИС Хаан банк Спортын Тєв ордны салбар 5107009927

Номын сангийн барилгын хандивтай холбогдох мэдээллийг Тєвлєрсєн номын сангийн library@must.edu.mn хаягаар авна.
Холбогдох утас: 314029; 324590-1026; 1027; 99176406; Факс: 976-11-324118

No comments:

Post a Comment