Monday, May 11, 2009

Электроникийн улсын 11-р олимпиадын аваргууд тодорлоо

Электроникийн улсын олимпиад 5-р сарын 2-3-ны өдрүүдэд МУИС-ийн МТС дээр болж өндөрлөлөө. Энэ жил 11 дэх удаагаа зохиогдсон тус олимпиадад 7 их дээд сургуулийн 10 багийн 50-иад оюутан оролцож, онолын бодолт, дадлагын ажлын гүйцэтгэл гэсэн хо¸р шалгуураар ширүүн өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Багийн дүнгээр:
1-р байр МУИС-ийн Физик электроникийн сургуулийн 1-р баг
2-р байр ШУТИС-ийн Компьютер Техник Менежментийн сургуулийн 1-р баг
3-р байр МУИС-ийн Физик электроникийн сургуулийн 2-р баг тус тус тодорсон байна.

Хувийн дүнгээр:
1-р байр МУИС-ийн Мэдээллийн Технологийн сургуулийн оюутан Д.Ганболд
2-р байр МУИС-ийн Мэдээллийн Технологийн сургуулийн оюутан Б.Алтанцоож
3-р байр МУИС-ийн Мэдээллийн Технологийн сургуулийн оюутан Б.Дашзэгвэ нар тодорсон байна.

Мэргэжлийн их дээд сургуулиудын дунд зохиогддог уламжлалт электроникийн энэхүү олимпиадыг МШХХТГ, “Эм-Си-Эс Электроникс” ХХК, “Топика” ХХК, “Их бүрэн” ХХК ивээн тэтгэн оролцлоо.

Түрүүлсэн багт МШХХТГ-ын нэрэмжит шилжин явах цом олгосон нь энэ жилийн олимпиадын гол онцлог байв.

No comments:

Post a Comment