Wednesday, May 20, 2009

ШУТИС ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ “ЗАЛУУ СУДЛААЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” ДОКТОРАНТ, МАГИСТРАНТЫН ЭШБХ -Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ШУТИС ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ "ЗАЛУУ СУДЛААЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ" ДОКТОРАНТ, МАГИСТРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2009 оны 03 сарын 02-ноос 04 сарын 02-ны хооронд


Улаанбаатар хот.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Эрдмийн зөвлөлийн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл

Магистрантур, докторантурын алба

Бүрэлдэхүүн сургууль, төв,

“Залуу судлаач-хөгжлийн гарц” докторант, магистрантын эрдэм шинжилгээний бага хурлын зорилго
ШУТИС-ийн 50 жилийн ойг угтаж 2009 оны 3 сарын 2-ноос 4 сарын 02-ны хооронд магистрант, докторантын сарын ажлын хvрээнд “Залуу судлаач-хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг төгөлдөржүүлэх, бvтээлч сэтгэлгээ, шинэ санааг хєгжvvлэх, шинэ бvтээл бичих, зохион бvтээх авъяас чадварыг дэмжих, судалгааны ажлын тvвшинг дээшлvvлэх, олон нийтэд таниулах, судалгааны ажлын vр дvнг хэлэлцvvлэн дvгнэхэд оршино.


Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах шатлал

ШУТИС-ийн 50 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн Магистрантур, докторантурын алба, Эрдмийн зөвлөлийн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл, бvрэлдэхvvн сургуулийн ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулж ажлын явц, vр дvнд хяналт тавьж ажиллана.
“Залуу судлаач - хөгжлийн гарц” сэдэвт магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг дараах 2 шатлалаар зохион байгуулна.
I-р шатлал – Бvрэлдэхvvн сургууль, хүрээлэн, тєв дээр Магистрантын эрдэм шинжилгээний бага хурал, Докторантын эрдэм шинжилгээний бага хурал гэсэн 2 чиглэлээр;
II-р шатлал – МДА, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нартай хамтран Магистрантын эрдэм шинжилгээний бага хурал,
МДА, Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл хамтран Докторантын эрдэм шинжилгээний бага хурал гэсэн 2 чиглэлээр тус тус зохион байгуулна.
Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төвөөс шилдэг илтгэлээрээ шалгарсан тус бүр 2 магистрант, 2 докторантыг эрдэм шинжилгээний хурлын II шатлалд оролцуулна.

ЭШ-ний бага хурал зохион байгуулах хуанли:

- Бvрэлдэхvvн сургууль, хүрээлэн, төвүүд
салбар хурал зохион байгуулах 2009.03.10 -25-нд

- Салбар хуралд шалгарсан илтгэл, илтгэгчийн
талаархи мэдээ хvлээн авах 2009.03.25- 29-нд

- Эрдэм шинжилгээний бага хурлын
хєтєлбєр тараах, танилцуулах 2009.03.30-31-нд

- Магистрантын эрдэм шинжилгээний бага
хурлыг зохион байгуулах 2009.04 .01-нд

- Докторантын эрдэм шинжилгээний бага
хурлыг зохион байгуулах 2009.04 .02-нд

Шилдэг илтгэл шалгаруулах болзол

ШУТИС-ийн хэмжээнд салбар сургууль, хүрээлэн, тєвөөс шалгарсан илтгэлvvдээр Магистрантын эрдэм шинжилгээний бага хурал, Докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж шилдэг илтгэлийг дараах vзvvлэлтээр шалгаруулна. Vvнд:
 Онолын vндэслэл, тvvний тvвшин /5 оноо хvртэл/

 Лаборатори, vйлдвэрийн туршилтын vр дvн
боловсруулсан байдал /5 оноо хvртэл/

 Практик ач холбогдол, vйлдвэрлэлд
нэвтрэх боломжийн судалгаа /5 оноо хvртэл/

 Магистрант, докторантын бие
дааж гvйцэтгэсэн байдал /5 оноо хvртэл/

 Шинэлэг тал /5 оноо хvртэл/

 Илтгэх ур чадвар /5 оноо хvртэл/

Магистрантын шилдэг илтгэл шалгаруулах комисс

Комиссын дарга: ЭШТ-ийн проректор доктор (Ph.D), профессор Х.Буяннэмэх
Комиссын нарийн бичиг: Магистрантурын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Сэрчмаа

Гишүүд: МДА-ны дарга доктор (Ph.D), дэд профессор Т.Энхцацрал
Бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар

Докторантын шилдэг илтгэл шалгаруулах комисс


Комиссын дарга: ЭШТ-ийн проректор доктор (Ph.D), профессор Х.Буяннэмэх
Комиссын нарийн бичиг: Докторантурын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн доктор (Ph.D) Х.Отгон-Эрдэнэ
Гишүүд: МДА-ны дарга доктор (Ph.D), дэд профессор Т.Энхцацрал
Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн гишүүд


Магистрантын шилдэг илтгэлийн шагнал урамшуулал

ШУТИС-ийн 50 жилийн ойн нэрэмжит “Залуу судлаач – хөгжлийн гарц” сэдэвт магистрантын эрдэм шинжилгээний бага хуралд шилдэг илтгэлээрээ шалгарсан магистрантыг ШУТИС-ийн Ректорын батламж, ШУТИС-ийн “Манай эрдэмтэд”–ийн тухайн оны цуврал бvтээлээс /салбар чиглэлийн дагуу/, мєнгєн шагналаар шагнаж урамшуулна.
Шилдэг илтгэл шалгаруулах комисс нь магистрантын илтгэлийг дараах чиглэлээр шалгаруулна. Vvнд:
1. Техникийн ухааны чиглэлээр:
1-р байр –1 хvн 40000 тєг
2-р байр –1 хvн 30000 тєг
3-р байр –1 хvн 20000 тєг

2. Менежментийн чиглэлээр:

1-р байр –1 хvн 40000 тєг
2-р байр –1 хvн 30000 тєг
3-р байр –1 хvн 20000 тєг

3. Хvмvvнлэг, хэл шинжлэлийн чиглэлээр:

1-р байр –1 хvн 40000 тєг
2-р байр –1 хvн 30000 тєг
3-р байр –1 хvн 20000 тєг

Докторантын шилдэг илтгэлийн шагнал урамшуулал

ШУТИС-ийн 50 жилийн ойн нэрэмжит “Залуу судлаач – хөгжлийн гарц” сэдэвт докторантын эрдэм шинжилгээний бага хуралд шилдэг илтгэлээрээ шалгарсан докторантыг ШУТИС-ийн Ректорын батламж, ШУТИС-ийн “Манай эрдэмтэд”-ийн тухайн оны цуврал бvтээлээс /салбар чиглэлийн дагуу/, мєнгєн шагналаар шагнаж урамшуулна.
Шилдэг илтгэл шалгаруулах комисс нь докторантыг илтгэлийг дараах чиглэлээр шалгаруулна. Vvнд:
1. Техникийн ухааны чиглэлээр:
1-р байр –1 хvн 50000 тєг
2-р байр –1 хvн 40000 тєг
3-р байр –1 хvн 25000 тєг

2. Менежментийн чиглэлээр:

1-р байр –1 хvн 50000 тєг
2-р байр –1 хvн 40000 тєг
3-р байр –1 хvн 25000 тєг

3. Хvмvvнлэг, хэл шинжлэлийн чиглэлээр:

1-р байр –1 хvн 50000 тєг
2-р байр –1 хvн 40000 тєг
3-р байр –1 хvн 25000 тєг


Магисрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл

Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцvvлэн шалгарсан илтгэлvvдээр ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн тусгай дугаар хэвлvvлэн гаргана.



ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ.


“Залуу судлаач-хөгжлийн гарц” магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогч нь бvрэлдэхvvн сургууль, тєвєєс зохион байгуулсан салбар хуралд оролцож илтгэлээрээ шалгарсан байх ёстой. Бvрэлдэхvvн сургууль, тєвvvдээс салбар хуралд тэргvvлсэн тэргvvний илтгэгчийн анкетыг ирvvлнэ. Илтгэлийг оролцогч өөрийн биеэрээ МДА-нд хvлээлгэн өгнө. Зохион байгуулах комисс нь эрдэм шинжилгээний чиглэл секцэд тохироогvй, эрдэм шинжилгээний өгүүлэлд тохиолдолд ирvvлсэн ажлыг хуралд оруулцуулахгvй байх эрхтэй.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД
ТАВИГДАХ ШААРДЛАГА


1. Эрдэм шинжилгээний єгvvлэл (ЭШЄ) нь дараах хэсгvvдтэй байна.
а. Єгvvллийн нэр
б. Зохиогчийн овог нэр, хаяг
в. Єгvvллийн хураангуй
г. Тvлхvvр vг
д. Єгvvллийн оршил
е. Єгvvллийн vндсэн хэсэг
ж. Дvгнэлт
з. Ишлэл татсан ном, зохиолын нэрс

2. ЭШЄ нь хураангуй, тvлхvvр vг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хvснэгт, дvгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 10 хуудсанд багтсан байна.
3. Єгvvллийг зєвхєн Windows 98/МЕ/2000/ХР–ийн Microsoft Office 97/2000/ХР програм дээр *.doc буюу *.rtf єргєтгєлтэй форматыг ашиглан SUNA Centurion фонт дээр 12 pt vсгийн єндрийг сонгон бичнэ.
4. Єгvvллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зvvн талаас 2.5 см зайг vлдээж бичнэ.
5. Зvйл нь шинэ мєрнєєс буюу мєрний эхнээс эхлэх ба мєрvvд хоорондоо 1sp зайтай байна. Мєрvvд нь баруун, зvvн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
6. ЭШЄ-ийн хураангуйг 15 мєр, 200 vгэнд багтааж бичнэ.
7. Єгvvлэлд 4-5 тvлхvvр vг хэрэглэнэ. Єгvvллийн нэрэнд орсон vг тvлхvvр vгэнд орохгvй. Тvлхvvр vг нь нэр vг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
8. Бvх математик бичлэгvvд Equition программаар бичигдэх бєгєєд ердийн математик бичиглэл 12pt єндєртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мєр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мєрний тєгсгєлд бага хаалтанд бичнэ.
9. Фото зураг, зураг, хvснэгт нь зєвхєн хар, цагаан єнгєтэй байна. Scanner ашиглаж оруулсан бvдvvвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагvй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF єргєтгєлтэйгээр буулгагдаж текстэн дотор мєр голлон байрласан байна. Зураг дээрх vсэг, тооны єндєр нь ерєнхий текстийн vсэгний єндєртэй тэнцvv байх буюу 85%-иас бага байж болохгvй.
10. Єгvvллийн тєгсгєлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба єгvvлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Єгvvлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
11. Нийтээр хэрэглэж заншаагvй товчилсон vгийг єгvvлэлд хэрэглэхгvй байвал зохино.
12. Єгvvллийн эцэст тухайн єгvvллийг бичсэн хvний товч намтрыг 8 мєр, 80 vгэнд багтааж SUNA Centurion фонд дээр 10pt vсгийн єндєртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, тєгссєн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийг бичнэ.
13. Зааварт хэрэглэгдсэн зарим Vг, хэллэг,ухагдахууны талаарх тайлбар
єгvvллийн хураангуй
– Энд тухайн єгvvллийн агуулгыг товчлон 15 мєр, 200 vгэнд багтаан бичнэ.
- єгvvллийн оршил – Єгvvлэлд авч vзэж байгаа асуудлын мєн чанар, урьд ємнєх судалгааны тvвшин, гол онцлогуудыг бичнэ.
- тvлхvvр vг – тухайн єгvvллийн утга санааг илэрхийлэх боломжтой vг
- зvйл – нэгэн утга санааг илэрхийлж байгаа нэг буюу хэд хэдэн єгvvлбэрийн цогц эсвэл нэг еnter командаас нєгєє enter команд хvртэлх хэсэг (Paragraph)
- зэрэгцvvлэх – баримт бичгийг мєрvvдэд байрлуулах горим
- баруун талд зэрэгцvvлэх (align right)
- зvvн талд зэрэгцvvлэх (align left)
- баруун болон зvvн талд зэрэгцvvлэх (justify)
- мєр голлох – тухайн мєрєнд голлуулан бичих горим (center)
- suna centurion – єгvvллийг бичих vсгийн фондын нэр
- pt – vсгийн єндрийг илэрхийлэх нэгж
- header – дээд хэсгийн мэдээлэл
- fooder - доод хэсгийн мэдээлэл
- footnote – баримт бичгийн хуудасны доод хэсэгт хийгдэх зvvлт, тайлбар
- sp – мєр хоорондын зайг илэрхийлэх нэгж (1sp, 1.5 line, double, at least, exactly)
- dpi – зургийн чанарыг илэрхийлэх нэгж (нэг инч зайд агуулагдах цэгийн тоо)


ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

No comments:

Post a Comment