Monday, June 8, 2009

ШУТИС-ийн 50, КтМС-ийн 25 жилийн ойн мэндчилгээ

Манай сургуулийн техник хангамжийн салбарыг тєгсєн амжилттай ажиллаж байгаа эрхэм таны тvмэн амгаланг эрж танд болон танай гэр бvлд ШУТИС-ийн 50, мэргэжилтэн бэлтгэсэн 25 жилийн ойн мэндчилгээ дэвшvvлж эрvvл энх, аз жаргал, ажлын амжилт, энэ хорвоогийн сайн сайхан бvхнийг бэлэгдэн ерєєе.

Та бvхнийг энэхvv нэр хvндтэй сайхан мэргэжил эзэмшvvлсэн тєрєлх сургууль, хамт олон, оюутан залуус ололт, амжилтаар дvvрэн он жилvvдийг хамтран vдэж, угтаж эдvгээ хагас зуун жилийн тvvхэн ойтойгоо золгож байгааг сонордуулахдаа бид бvхэн сэтгэл нэн таатай байна.

Он цагийн шаргал хуудаснаа тус сургууль хамт олон єєрийн оронд зах зээлийн єндєр эрэлт, нэр хvндтэй болсон тєдийгvй дэлхийн шилдгийн шилдэг 1000, Азийн шилдэг 70 сургуулийн эгнээнд багтаж, дэлхийд данстай сургууль болж чадсаныг баяртайгаар тэмдэглэж энэ бvгд нь та бидннй хамтын хvчин чармайлт, идэвх санаачлага, бvтээлч хєдєлмєр, нэгдмэл зорилго, зорилтын гол vр дvн болохыг зориуд онцлох нь зvйтэй юм.

Иймийн учир олон зуун тєгсєгчид та бvхний нэгээхэн тєлєєлєл болох бидний хэсэг нєхєд санал нэгдэн энэхvv тэмдэглэлт ойг єєрийн сургууль, профессор багш нартайгаа хамтран энэ оны 9-р сард ёслол тєгєлдєр тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа шуурхайлан ороод байна. Сургуулийн захиргаа, Компьютерын ухааны салбар, профессорын багуудаас ой угтсан арга хэмжээний хvрээнд нийт тєгсєгчдийнхєє дундаас КтМС-ийн "Хvндэт магистр" цолтонг єргємжлєх ажлыг цаашид уламжлал болгох, улмаар сургалтын агуулга, чанар, vр єгєєжийг сайжруулах, эрдэм судлалын ажлын vр єгєєжийг дээшлvvлэх, тvvний материаллаг баазыг бэхжvvлэх, багш, оюутан, тєгсєгчдийн дунд зохиох ажил, гадаад, дотоод хамтын ажиллагааг єргєжvvлэхтэй холбогдсон тодорхой ажлуудыг тєлєвлєн ажиллаж байгааг дэмжиж байна.

Цаашид эдгээр ажлыг эрчимжvvлэх, тvvнд оролцогчдын цар хvрээ, vр єгєєжийг нэмэгдvvлэх зорилгоор vе vеийн тєгсєгчид та бvхнийг єєрсдийн идэвх санаачлага боломж, бололцооны хэрээр єєрийн гэсэн итгэл сэтгэлийн дэм, vнэтэй хувь нэмэр оруулах vvсгэл, санаачлага єрнvvлэн хандив єргєх уриалга гаргалаа. Та бvхэн чин сэтгэлийн харамгvй єргєл, хандиваа КтМС-ийн тєгсєгчдийн холбооны Голомт 2405000109 тоот дансанд КтМС, Компьютерийн Техник Хангамжийн салбар гэсэн хаягаар "Тєгссєн мэргэжил, он, нэрээ"-ээ бичиж энэ оны 6 дугаар сарын 25 ны дотор илгээхийг хичээнгvйлэн хvсч байна.
Vе vеийн эрхэм тєгсєгч та бvхнийг энэхvv хамтарсан уриалга, vvсгэл, санаачлагыг талархан хvлээн авч тєрєлх сургууль, эзэмшсэн мэргэжилдээ єєрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт тань итгэл тєгс байна.

Vеийн vед эрдэм, oюуны хур арвин байж, сайн vйлс, сайхан сэтгэл ашид мєнх дэлгэрэх болтугай.

ШУТИС, КтМС-нйн техник хангамж мэргэжлээр тєгссєн хамт олны тєлєєлєл

2009-06-05
Улаанбаатар хот

No comments:

Post a Comment