Энэ зууныг мэдээллийн технологийн эрин хэмээн нэрлэх болсон. МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар /МХХТГ/ ч идэвхтэй ажиллаж, энэ салбарт олон шинэ амжилт авчирсан нь нийтэд тодорхой байгаа. Энэ үеэтэй давхцаж өчигдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн /ШУТИС/ Компьютерийн техник менежменийн сургуульд /КТМС/ "Хиймэл оюун ухааны лаборатори" байгуулж, нээлтээ хийлээ. Нээлтэд Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд С.Төмөр-Очир, МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг, ШУТИС-ийн ректор А.Эрдэнэбаатар болон ХБНГУ-ын консул, тус сургуулийн салбар сургуулийн захирлууд болон энэ салбарын мэргэжилтнүүд гээд олон хүн хүрэлцэн иржээ. Хүндэтгэлийн тууз хайчилсны дараа шинэ лабораторийн талаар товч мэдээлэл өгч танилцуулсан.
Мэдээллийн технологийн гэгдэх манайдаа шинэ тутам хөгжиж байгаа энэ салбараар ХБНГУ-д докторын зэрэг хамгаалаад ирсэн Эсболд багш тэр тайлбарыг зочдод хүргэсэн юм. Ийнхүү хүндэтгэн ёслохын учир дэлхийн хэмжээний хамгийн өндөр бүтээмжтэй, шинэ технологи манайд хэрэглэгдэж, сургалтын бааз, шинэ залуу боловсон хүчнүүдийн чадварыг хөгжүүлэх, хийсэн бүтээснээр нь улсынхаа нэрийг гаргах боломжтой боллоо хэмээн ихээхэн ач холбогдол өгч байгаа. Дашрамд дурдахад, ШУТИС сүүлийн үед сургалтынхаа хэрэглээнд ашиглах шинэ техник, технологи бүхий лабораториуд нээсэн нь олон .Тухайлбал, 2004 оны намар тус сургуулийн Уул, уурхайн сургууль дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг программ бүхий лабораторийг сургалтдаа ашиглахаар нээж байсан юм. Ингээд өчигдрийн нээлтийн ажиллагааны үеэр шинэ лабораторийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар КТМС-ийн Программчлалын технологийн багийн профессор, доктор Ю.Намсрайтай уулзав.
-Энэ шинэ лабораторийн ач холбогдлыг та тайлбарлахгүй юу?
-ХБНГУ-ын Берлиний Техникийн их сургуультай хамтран ажиллах гэрээний хүрээнд энэ лаборатори нээгдэж байна. Компьютерийн программ хангамжийн систем үйлдвэрлэх, сургуулийнхаа сургалт, үйлдвэрлэлд ашиглах, нэвтрүүлэх зорилгоор энэхүү "Хиймэл оюун ухааны лаборатори"-ийг нээж байгаа. Лабораторийн тоногтөхөөрөмж, программ хангамжийг ХБНГУ-ын "Цахилгаан холбоо" компани болон Берлиний техникийн их сургуулийн хиймэл оюуны лабораторийн тусламжтайгаар суурилуулж байгаа.
-Хиймэл оюун ухаан гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Энэ шинэ технологи хиймэл оюун ухаантай агент дээр суурилагдсан. Тодорхой системийн программ хангамжийг зохиохын тулд тусгай мэдлэг,чадвартай, ажил үүрэг гүйцэтгэдэг бэлэн агентуудыг нэгтгэдэг технологи юм. Тухайлбал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яривал сонинд бол юм бичдэг сэтгүүлч, фото буулгадаг зурагчин, макетчин дизайнер, телевизэд бол хөтлөгч, найруулагч гээд мэргэжлийн хүмүүсийг нэг баг болгоод ажилууллахтай адил тодорхой зорилго биелүүлдэг мэдлэг чадвартай бэлэн агентуудыг нийлүүлээд л программын систем үүсгэж ашиглана гэсэн үг л дээ. Гол нь шинэ программын систем боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой болно. Манай улсын хувьд өмнө хэрэглэгдэж байгаагүй цоо шинэ технологи юм. Яг ийм нөхцөл байдлаар Берлиний их сургуулийн Техникийн их сургууль ажилладаг. Тэнд хийдэг зүйлийг одоо энд, Монголд хийх боломжтой болж байгаа. Тийнхүү агент зохиосноороо энэ үйлдвэрлэлчийг чиглэлийг хөгжүүлсэн гадаадын орнуудын хөгжил дэвшлийг өөрийн оронд авчирах нэг салбар болж байгаа юм.
Ер нь SUN FIRE гэсэн сервертэй, нийтдээ 16 ажлын байр гарч байгаа. Өөрөөр хэлбэл, толгой компьютертэйгээ зэрэг холбогдож 16 хүн ажиллаж болно. Тэр бүхний команд, хийсэн ажил маш их багтаамжтай, чадалтай нэгдсэн сервертээ хадгалагдаад явна. Угаасаа багаар ажиллах зориулалттай систем. Хэрвээ нэг компьютер нь эвдэрвэл тэнд хийж байсан ажил хүлээгдэж, цалгардах шаардлагагүй. Яагаад гэвэл тэнд хийсэн үйлдлүүд эхнээсээ толгой компьютертээ хадгалагдаад явсан байгаа шүү дээ. Тэрчлэн "SUN" компьютерүүд нь нууцлалтай. Хэрэглэгчийн өөрт байх картаа хийгээд л ажиллагаанд орно гэхээс ашиглаж байгаад салгалгүй орхисон тохиолдолд хэн нэгэн нь тэнд сууж эвдрэл хэмхрэлд учруулах эрсдэл байхгүй гэсэн үг.Unix үйлдлийн системтэй, JAVA технологийн суурь системтэй. Угаасаа манай сургуульд энэ жилээс эхлэн JAVA технологийг сургалтдаа нэвтрүүлээд байгаа. Нэгдүгээр дамжаанаас эхлээд бүх оюутан энэ технологийг эзэмшээд төгсдөг болж байгаа нь их том онцлог л доо.
-Лабораторийг одоо ямар мэргэжилтэн хариуцан ажиллулах вэ. Нэгэнт өмнө манайд байгаагүй системийг ажиллуулж байгаа гэсэн болохоор боловсон хүчин бас тусгай бэлтгэгдэх ёстой байх?
-Берлиний Техникийн их сургуульд явуулж бэлтгэсэн Ц.Түвшинтөр гэж манай мэргэжилтэн байгаа. Түүний удирдлага дор залуу багш нар болох ахлах дамжааны оюутнууд тус лабораторид ажиллах боломжтой. Тэрчлэн гэрээний дагуу технологийг сургах, нэвтрүүлэх зорилгоор багш нар болон оюутнуудыг хагас жилийн хугацаанд бэлдсэн. Ер нь энэ төвдөө ажиллах гол мэргэжилтнүүдээ төгсөгчдөөсөө бэлтгэнэ.
-Лаборатори байгуулагдаж байгаа санхүүжилтийн талаар танилцуулахүй юу. Дэлхийн хэмжээний хамгийн шинэ, эрэлттэй,хэрэгцээтэй технологи үнэтэй байх нь дамжиггүй байх?
-Берлиний Техникийн их сургуультай 2004 оны 9-р сард гэрээ байгуулсан юм. ХБНГУ-ын Цахилгаан холбоо компани болон тус сургуулийн хөнгөлөлтийг эдэлж нийтдээ 50 мянган ам.долларт л багтааж "SUN" компанийн техник төхөөрөмжүүдийг суурилуулаад байна. SUN -гийн бүтээгдэхүүнүүдийг Монголд борлуулдаггүй шүү дээ. Одоохондоо манай төв 20 компьютер ажиллуулах эрхийн лицензтэй байгаа.
-Хэдийгээр өнөөдөр нээлтээ хийж байгаа ч энэ хиймэл оюун ухааны төвөө ашиглаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа гэж сонссон. Энэ хугацаанд ямар нэг ажил гүйцэтгэж, үр дүнг нь үзэв үү?
-Тиймээ, өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн гэж болно. Эхний шатанд банкны удирдлагын систем хийхээр туршиж үзэж байгаа. Одоохондоо энэ ажил амжилттай болсон эсэх эцсийн үр дүнг тодорхойлох бололцоо хараахан алга. Бас хугацаа хэрэгтэй. Гол нь Берлиний Техникийн их сургуульд ажиллаж, мэргэшсэн хүн тэндхийн жишгээр ажиллана. Тэгэхээр үр дүнд нь бид найдаж байгаа. Техник хангамжийг нийлүүлсэн утгаараа Берлиний Техникийн их сургуультай байнга хамтарч ажиллана л даа. Манай энэ анхны ажил төдийгүй бүх хугацааны шинэ бүтээлүүдийн үр дүнг Берлинд хэвлүүлэн танилцуулж байх юм.
Б.Хажидмаа.

No comments:
Post a Comment