Monday, July 6, 2009

"МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" СИМПОЗИУМ БОЛОВ

МШХХТГ, МТҮП, Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих дэмжих агентлаг, болон Япон Монголын мэдээллийн технологийн холбоо хамтран “Мэдээллийн технологийн хүний нөөцийг хөгжүүлэх нь” симпозиумыг 6-р сарын 17-ны өдөр Чингис хаан зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Симпозиумын зорилго нь МТ-ийн хүний нөөцийг хөгжүүлэх асуудалд салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, МТ-ийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, бизнес эрхлэгчдийн анхаарлыг хандуулан, үр бүтээлтэй хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэн, санал бодлоо хуваалцахад оршино.

Симпозиумд УИХ-ын гишүүн З.Энхболд, Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлагийн МТ-ийн хүний нөөцийн төлөвлөлтийн хэлтсийн орлогч дарга Тошинари Мияазава болон албаны хүмүүс оролцож Монгол улсад МТ-ийн мэргэжилтэнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын жишигт хүргэх, чадваржуулахад МТ-ийн инженерийн шалгалтыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, МТ-ийн аутсорсингийг хөгжүүлэх боломж, цаашдын төлөв зэрэг сэдвүүдээр илтгэл тавив.

Симпозиумын үеэр 2009 оны хаврын Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд тэнцэгчдэд батламж гардуулав.


2009 оны хаврын МТИСШ-д тэнцэгчид батламж гардаад байгаа нь:
А.Алтаргэрэл - ШУТИС МХТС, МТХСТ-ийн захирал
Ц.Өнөржаргал - МУИС МКС, програм хангамжийн 4-р курс, оюутан



Я.Мөнх-Эрдэнэ - МУИС, МТС, 4-р курс, оюутан

МТ-ийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт МТ-ийн инженерийн ур чадварын стандартыг уялдуулах нь, МТ-ийн консорциумын тэргүүн Ч.Лодойравсал ( FE_CONSORTIUM.PPTX- )

IPA_fordistribution japan - Монголын МТ-ийн үйлдвэрлэлд Японы зүгээс тавьж буй хүлээлт, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх нь Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлаuuгийн МТ-ийн хүний нөөцийн төлөвлөлтийн хэлтсийн орлогч дарга Тошинари Мияазава

ITEE_NITP.PPT - МТ-ийн хүний нөөцийг хөгжүүлэхэд МТҮП-ын оруулж буй хувь нэмэр /МТИШ/ МТҮП-ын ерөнхий захирал Ё.Сүхбаатар

SOFTWARELNDUSTRYLN Mongolia 2009.ppt - Монголын МТ-ийн үйлдвэрлэлийн хөгжил, МТИШ-ын хувь нэмэр МПХҮХ-ны дэд ерөнхийлөгч, Япон Монголын МТ-ийн холбооны тэргүүн Ц.Буянцогтоо

No comments:

Post a Comment