Tuesday, August 18, 2009

Их, дээд сургуулиуд есдvгээр сарын 1-ндээ хичээллэнэ

Нийслэлийн удирдлагуудад зам засварын компаниудаас их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийг нэг сараар хойшлуулж єгєх хvсэлт гаргасан билээ. Гэвч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхан “Их, дээд сургуулийн хичээл уламжлал ёсоороо есдvгээр сарын 1-нд эхэлнэ” гэж мэдэгдлээ. Нийслэлийн удирдлагуудын хэмжээнд их, дээд сургуулийн хичээлийг нэг сараар хойшлуулах тухай яриа болсон ч энэ тухайгаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд уламжлаагvй байна. Авто замын газрынхны тайлбараар нийслэлийн хэмжээнд vргэлжилж байгаа авто замын их засварын ажлууд тєлєвлєсєн хугацаандаа дуусах тул санаа зовох зvйлгvй гэж vзэж байна. Харин Замын цагдаагийн газрынхан “Хичээл эхлэх vеэр авто замын ачаалал ихсэж, машин байтугай хvн явахад ч бэрхшээлтэй болно” гэж хэлж буй юм.

Мэдээллийн эх сурвалж: Olloo.mn

No comments:

Post a Comment