Эх кодоо үүсгэж засварлахын тулд текст засварлагч програмыг ашиглах хэрэгтэй. Ихэнх туршлагатай хэрэглэгчид консол орчны vi, emacs, nano зэрэг програмуудыг ашигладаг. Гэвч, эхний ээлжинд график интерфэйстэй програмуудыг ашиглаж болно. Эдгээрээс хамгийн өргөн шиглагддаг нь kate, gedit юм. Дараа нь kate програмыг ажиллуулж яг л Windows дээр ажиллаж байгаа юм шиг ажиллах болно.
Тохиргоо хийсний дараа консол дээрээ kate & командыг өгнө.
Анхааруулга: Файлыг заавал заасан байрлалд үүсгэнэ. Үгүй бол тооцогдохгүй. ~ нь чиний home директор гэсэн үг.
Дасгал #1 - Hello World!
Дараах эх кодын файлыг үүсгэ: ~/sw302/lab02/hello.sh
#!/bin/bash
echo "Hello World! This is my first bash script."
echo "Hello World! This is my first bash script."
Санамж: энэ скриптэд ажиллах эрх байгаа эсэхийг анхаараарай. Үүнийг хийхийн тулд дараах командыг ашиглаж болно: chmod 700 ~/sw302/lab02/hello.sh
Санамж: скриптийг ажиллуулахын тулд бүтэн замыг (~/sw302/lab02/hello.sh) зааж өгч болно. Эсвэл тухайн идэвхитэй директороос ажиллуулах бол урд нь ./ -г тавиж (./hello.sh) ажиллуулна.
Дасгал #2 - Анхны тоонууд
Эх кодыг ажиллуулж туршиж үз: ~/sw302/lab02/prime-numbers.sh
#!/bin/bash
n=100
i=2
while [ $i -lt $n ]; do
j=2
isprime=1
while [ $j -lt $i ]; do
remainder=`expr $i % $j`
if [ $remainder -eq 0 ]; then
isprime=0
fi
j=`expr $j + 1`
done
if [ $isprime -eq 1 ]; then
echo -n "$i "
fi
i=`expr $i + 1`
done
n=100
i=2
while [ $i -lt $n ]; do
j=2
isprime=1
while [ $j -lt $i ]; do
remainder=`expr $i % $j`
if [ $remainder -eq 0 ]; then
isprime=0
fi
j=`expr $j + 1`
done
if [ $isprime -eq 1 ]; then
echo -n "$i "
fi
i=`expr $i + 1`
done
Дасгал #3 - Фибоначийн тоонууд
Дээрх програмтай ижилхэнээр Фибоначийн тоон дарааллыг гаргадаг програм зохио. ~/sw302/lab02/fibonacci-numbers.sh
Багш: маг. Ч. Эрдэнэбат
2009-9-22
No comments:
Post a Comment