Tuesday, November 24, 2009

КтМС дахин дэлхийн шилдэг сургууль боллоо

Дэлхийн эдийн засаг, бизнесийн их, дээд сургуулиудын “Eduniversal” холбооноос Ємнєд Африкийн “Cape Town” хотод энэ оны 10 дугаар сарын 25-28 -нд эдийн засаг, бизнесийн их, дээд сургуулиудын удирдлагын дэлхийн хоёрдугаар чуулга уулзалт болжээ. Уг чуулга уулзалтад ШУТИС-ийн КтМС-ийн захирал профессор Б.Очирбат, Эдийн засаг, менежментийн салбарын эрхлэгч профессор Г.Батхvрэл нар оролцоод ирсэн байна. Чуулга уулзалтын vеэр ШУТИС-ийн Компьютерийн Техник, Менежментийн Сургууль 2009 онд дэлхийн шилдэг 1000 сургуульд хоёр дахь удаагаа шалгарч, V зэрэглэлийн (нэг навчтай) шилдэг сургуулийн диплом, шагналаар шагнагдсаныг гардуулсан байна. Чуулга уулзалын vеэр захирал Б.Очирбат, проф Г.Батхvрэл нар дэлхийн шилдэг сургуулиудын тєлєєлєгч олон захирлуудтай уулзалт хийж, туршлагаа харилцан солилцсоны дээр, Ємнєд Африкийн “Cape Town”-ний их сургууль, “Stellenbosch Business School” их сургуулиудад зочлон сургалт, vйл ажиллагаатай танилцжээ. Энэ тухайгаа Г.Батхvрэл ярилаа.

 
-”Шилдэг мянган сургууль”-ийг хэрхэн шалгаруулдаг юм бол?
-Чуулга уулзалт дээр захирал бид хоёр очиж шагналаа авлаа. Чуулга уулзалт энэ жил Ємнєд Африкийн Бvгд Найрамдах Улсад боллоо. Даргаагийн жил Латин Америкт болно.
“Шилдэг мянган сургууль”-ийн эхний шалгаруулалтад 160-аад орны, энэ жилийнхэд120 гаруй орны их дээд сургууль шалгарчээ.
Дэлхий дээр 10 мянга орчим эдийн засаг, менежментийн дээд сургууль ажилладаг юм байна. Тэдгээрээс дєрвєн мянган сургуулийг шигшиж аваад vvнээс шилдэг сургуулийг шалгаруулдаг юм байна. Азийн орнууд дотроос Монгол улсыг сонгож аваад эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа vзvvлэлтийг харсан. Манайд одоогоор энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг 87 сургууль /эдийн засаг, менежментийн салбар, ангитай/, цэвэр эдийн засаг менежментээр дагнан мэргэжилтэн бэлтгэж байгаа 27-28 сургууль байдаг. Монголын эдгээр сургуулиас 17 сургуулийг шигшин аваад тэдгээрээс манай сургуулийг шалгаруулсан. Шалгуур нь маш нарийн, биднээс мэдээ, тайлан гаргуулахгvй. Олон улсын байгууллага, ЮНЕСКО, єєрийн холбооны Азийн холбоо, БСШУЯ, Элчин сайдын яамны шугамаар мэдээлэл авсан. Монголоос сонгосон 17 сургуулийнхаа талаар цуглуулсан мэдээллээ тодорхой шалгуураар боловсруулаад бизнесийн, тєрийн байгууллагууд руу илгээж санал авдаг. Тэгээд комисс бvх мэдээллийг vндэслэн шалгаруулдаг юм байна. Шалгаруулах хорооны 200 гаруй сургуулийн тєлєєлєл нууцаар санал хураах журмаар шалгаруулдаг. Манай сургууль 2008 онд хорооны гишvvдийн 46 хувийн саналаар шилдэгт орж байсан бол энэ жил 74 хувийн саналаар шилдэг болж vнэлгээ дээшилсэн байна лээ.

-Нэг навчтай гэдэг нь юу гэсэн vг вэ?
-Шилдэг сургуулиар шалгарч байгаа сургуулиудыг дотор нь таван зэрэглэлд хуваадаг. Хэддvгээр зэрэгт орсноосоо хамааран дипломон дээрх бэлгэдлийн таван навч будагддаг байна. Нэгдvгээр зэрэглэлд орж байгаа барууны орнуудын болон Харвард зэрэг сургуулийн дипломон дээрх таван навч тавуулаа будагдсан байх жишээтэй. Ингэхээрээ жинхэнээрээ шилдэг болж ирж байгаа юм. Манай нэг л навч будагдсан. Тавдугаар зэрэглэлд орсон гэсэн vг.

-Шилдэг сургууль болсноор ямар нэг давуу тал, боломж нээгдэх vv?
-Мэдээж олон улсын хэмжээнд таньж мэддэг хvний тоо олширно. Монголд ийм нэг сургууль байдаг юм байна гэж мэддэг болох юм. Энэ жил шилдэг болсон сургуулиуд дотор судалгаа явуулаад хэд хэдэн сургуулийн сурталчилгааг Дэлхийн эдийн засгийн бизнесийн сургуулиудын “Eduniversal” холбооны Францийн “Мадрид” хот дахь захиргаанаас сурталчилах эрхээр шагнасан байна Уг сурталчилгаанд манай сургуулийг хамруулахаар болжээ. Манай сургуулийн багш, оюутан олон улсын арга хэмжээнд оролцоход “Дэлхийн шилдэг сургуулийнх” гэдгээр нэр, нvvртэй явна шvv дээ. Монгол гэж байдаг гэдгийг мэдэхгvй хvн байж болно. Тэгвэл Монгол гэж байдаг, шилдэг сургуультай гэсэн мэдээлэл дэлхий даяар цацагдаж байгаа юм. Гол нь нэр хvнд.

-Чуулга уулзалтын vеэр бусад шилдгvvдтэй яриа, уулзалт, тохиролцоо хийсэн vv?
-Сая бид хэд хэдэн сургуулийн удирдлагатай уулзлаа. Ємнєд Африкийн Бvгд Найрамдах улс /ЄАБНУ/-ын боловсрол єндєр юм байна. Таван навчтай сургууль гурав байдаг. Тэдгээрийн vйл ажиллагаатай танилцсан. Ингээд явж байхдаа их сургуулиуд олон улсын тvвшний vйл ажиллагаанд оролцохгvйгээр, олон улсын тvвшинд глобалчлагдахгvйгээр нэртэй сургууль болж чадахгvй юм байна гэсэн бодол тєрж байлаа. Тавьдаг шаардлага шалгуур нь нэг болжээ. Тиймээс шилдэг сургууль болно гэвэл сургуулиа хєгжvvлэхээс єєр арга байхгvй юм байна. Бид сургуулиа хєгжvvлэх талаар олон зvйл хийх, дор хаяж олон улсын хєтєлбєрvvдийг хэрэгжvvлэх хэрэгтэй. Мєн профессор багш нараа гадаадад урилгаар ажилладаг болгох, томоохон хурал, сургалтууд, судалгааны ажилд оролцуулах, тєсєл хєтєлбєрvvд хэрэгжvvлэх хэрэгтэй юм. Гадаадаас манайд ажиллаж байгаа багш нар цалин, нєхцлєєс хамаараад 7.10 хоног, сараар ажилладаг. Иймээс Монголын их дээд сургуулийн багш нарын цалинг нэмэх хэрэгтэй болжээ. Бид хоёр жил дараалан дэлхийн шилдэг сургууль болчихлоо. Бахархалгvй яахав. Гэхдээ манайх хєгжлийн тvвшингээр тэднээс хоцорч байна. Тэгэхээр сургуулийнхаа сургалтын агуулга, чанарыг сайжруулах, магистр докторын сургалтыг сайжруулах хэрэгтэй болж байна. Монголын сургуулиуд дотроо олон магистр, доктор сургаж байгаа гэдгээрээ сайн юм шиг боловч тэр тvвшинд сурч байгаа оюутнуудыг оюутан солилцоогоор явах, гадаадад vргэлжлvvлэн сурах чадвартай болгох, хэлний тvвшинг сайжруулах, англи хэл дээр судалгаа дипломын ажлаа хийдэг болгох гээд оюутанд тавигдах шаардлага єндєр гарч ирэх нь ээ.

ЄАБНУ-ын “Cape Town”-ний их сургууль, “Stellenbosch Business School” их сургуулиудад очсон. Сургалтын хєтєлбєр, сурах бичиг нь англи хэл дээр, сурах орчин англи хэл дээр байгаа нь харагдсан. Vvнээс харахад бид зарим сургалтыг англи хэл дээр явуулах, нийт сургалтыг электрон сургалтад оруулах хэрэгтэй гэсэн бодол тєрж байлаа. Бид энэ оны сvvлээр “e” сургууль болох зорилт тавиад ажиллаж байгаа. Гэхдээ Ємнєд Африкийн их сургуулийн тvвшинд хvртэл хол байна аа.

ЄАБНУ-ын “MANCOSA” менежментийн их сургуулийн удирдлагатай уулзах завшаан олдож тус сургуультай хамтарсан хєтєлбєр хэрэгжvvлж болох тухай ярилцлаа. Эднийх ОХУ-ын Новосибирскийн их сургуультай хамтарч ажилладаг юм байна. Тиймээс тэр их сургуулиар дамжуулан хамтарсан сургалт явуулж багш, оюутнаа сургах боломж байна. Манай захирал тус сургуулийн захирлыг урьсан. Ирэх оны эхээр ирэх байх. Хэрэв ийм хєтєлбєр нээвэл дэлхийд нэртэй их сургуулийн хєтєлбєрийг Монголдоо сураад дипломыг нь авах боломж нээгдэх нь ээ. Vvнд бид сайн бэлтгэх хэрэгтэй болж байна. Тус сургуулиас багш нар ирнэ, бид єєрсдєє багш нараа бэлтгэнэ гээд их ажил байна. Vvний зэрэгцээ тєлбєр нь ч єндєр байх болно. Дэлхийн нэртэй сургуулиуд 10-15, 20 мянгаас доошгvй долларын тєлбєртэй байдаг. Бид аль болохоор монголчуудынхаа тєлбєрийн чадварыг харгалзаад багаар тогтооно. Гэхдээ Монголын сургуулийнхаас єндєр л байж таарна. Гол нь залуусын англи хэлний мэдлэг, менежментийн сэтгэлгээний тvвшин єндєр байх шаардлагатай.

-Манайхан тэтгэлэгтэй суралцахыг хvсдэг. Ийм боломжийг шилдэг сургуулиуд олгодог уу?
-Олон улсын сургалтын байгууллагууд, мэргэжлийн холбоод, сургуулиудаас тэтгэлэгтэй хєтєлбєр хэрэгжvvлдэг. Тэтгэлэг зарладаг нэг учир нь єчнєєн гадаадын оюутан сургасан гэдэг vзvvлэлтээ ахиулах, олон улсын хэмжээнд нэр хvндээ єсгєх зорилго байдаг. Нєгєє нэг шалтгаан нь Япон, Европын улсууд, Азид ч гэсэн оюунлаг, чадварлаг хvний нєєц их дутагдаж байгаатай холбоотой юм. Тийм хvнийг єєртєє татаж тvvндээ тулгуурлан єндєр технологитой vйлдвэртээ ажиллуулах хvнээ олж авах бодлого явуулж байна. Хєтєлбєрт хамрагдсан бол 10 жил vйлдвэрт нь ажиллах ч гэдэг юм уу. Энэ бол 21-р зууны шинэ хандлага. Энэ бол чадварлаг оюуны нєєц дэлхий дахинд хомсдож, хєгшрєл явагдаж байгааг харуулж байгаа юм.


Эх сурвалж: ХӨДӨЛМӨР сонин
Ж.Сэлэнгэ

No comments:

Post a Comment