Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2009 оны намрын  нэгдсэн шалгалт  өнгөрсөн  10-р сарын 18-ны өдөр  Азийн 6 оронд явагдлаа.
Уг шалгалт нь  Монгол улсад  Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын ангиллаар  амжилттай зохион байгуулагдаж, шалгалтанд  нийт 36 хүн бүртгүүлсэнээс өглөөний шалгалтанд 36, өдрийн шалгалтанд 33 шалгуулагч  тус тус оролцов.
МТИСШ-д шалгуулагчдын мэдлэг ба ур чадварыг өглөөний болон өдрийн шалгалтаар  тус тусад нь үнэлэн, тус хоёр шалгалтад хоёуланд нь тэнцсэн тохиолдолд тухайн шалгуулагчийг амжилттай дүн үзүүлсэнд тооцдог.   Энэ удаагийн шалгалтын дүнгээр  2 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 5.6 хувь нь амжилттай дүн үзүүлж тэнцжээ. 
Шалгалтын дүнг үзүүлбэл:
| МТИСШ | Шалгуулагчдын   тоо | Амжилттай шалгуулагчид | |
| тоогоор | хувиар | ||
| Өглөөний буюу мэдлэгийн шалгалт | 36 | 4 | 11.1 | 
| Өдрийн буюу ур чадварын шалгалт | 33 | 5 | 15.2 | 
| Ерөнхий дүн | 36 | 2 | 5.6 | 
Шалгуулагч нь өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд тэнцсэн бөгөөд нэг  жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгч амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг МТИСШ-д мөн адил тэнцсэнд тооцдог журамтай. Энэ удаагийн шалгалтад уг журмын дагуу 3  шалгуулагч  ур чадварын  шалгалтыг  өгч оролцлоо.   
Нийт шалгуулагчдын 50 гаруй хувь нь МТ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиудын оюутнууд  байсан бөгөөд тэнцэгч 2 хүний 1 нь мөн оюутан байв.
Мэдээллийн технологийн үндэсний парк
 
 
No comments:
Post a Comment