Сайн уу! КТМС-н электрон номын санд тавтай морилно уу. Одоогоор манай фондод компьютерийн ухааны чиглэлээр 75 категорт хуваасан 3000 гаруй гадаад, дотоодын номнууд байна. Эдгээр номнуудыг зөвхөн КТМС-н оюутнууд дотоод сүлжээнд татаж авч унших боломжтой. Цаашид номын фондоо байнга шинэчилж байх болно. Та бүхэнд амжилт хүсье. НЭВТРЭХ
Зохиогч нь үнэгүй татаж авахаар байрлуулсаныг мэдвэл уурлах байхдаа тээ?
ReplyDeleteЯдаж татаж авахгүйгээр шууд уншдаг болгох боломжгүй юм уу?
Уурлалгүй яахав. Зөвхөн уншдагаар хийе гэвэл хуудас болгоныг динамикаар ачаалдаг гэх мэт төвөгтэй болох байх.
ReplyDeleteJagaaRJ:
ReplyDeleteЦаашдаа улам сайжруулж, хөгжүүлэх нь ойлгомжтой. Ямартай ч эхний шатанд татахаар байршуулж байгаа юм.
Ч. Эрдэнэбат багшийн хэлдгээр Google Books шиг уншдаг болно гэхийг хэн байг гэхэв.
Энд байршуулж байгаа IT-н чиглэлийн номнууд нь тэртээ тэргүй интернэтээр үнэгүй татаж болохоор байдаг. Харин манай оюутнууд, багш нар маань тэр бүр хайж олж чаддаггүй учраас ингэж байршуулж байгаа нь манай салбарынхны хувьд маш их цаг, хөрөнгө хэмнэх ач холбогдолтой.
-Монгол хэл дээрх (C) бүхий ном хараахан байршуулаагүй. Эрх зүйн орчин нь бүрдээгүйтэй холбоотой.
-Харин гадаад хэл дээрх (c), copyleft номнуудыг байршуулахад Монголд одоохондоо эрх зүйн хариуцлага тооцох орчин бүрдээгүй тул ТАТ-УНШ-ХӨГЖ...
А. Жаргалсайхан багш сайхан хэллээ. Санал нэг байна.
ReplyDeleteХоёр багш бид 3 санал нэгдээд сохорсон биш/эрх зүйн орчин бүрдээгүй/ завшив гэхэд буруудахгүй л дээ.
ReplyDeleteГэхдээ л жаргалсайхан багшийн (c)-тэй тайлбар арай биш юмаа.
Эрх зүйн орчин бүрдээгүйдээ биш, таван хуруу боовны амт үзэж байж хаширч хариуцлага ухамсарладаг монгол зантай л холбоотой байх.
Зохиогчийн эрх бүтээгдсэн үеээсээ хамгаалагднаа гэчихсэн байгаа ш дээ