Монгол-Шведийн хамтарсан “Сод Хийморь” дээд сургуулиас санаачлан БСШУЯ,  ХХЗХ, МШХХТГ, МТҮП, МИДАС ТББ-тай хамтран оюутан залуус, багш нар,  боловсрол, бизнесийн байгууллагуудад энтерпрайс технологийг сонирхох ,  судлах, хэрэгжүүлэх хандлагыг төрүүлэн, давуу тал боломжийг нь нийтэд  таниулах зорилгоор мэдээллийн технологийн байгууллага, их дээд  сургуулиудын хооронд “Энтерпрайс Мэдээллийн Сисмемийн Хөгжүүлэлт - 2010”  тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уралдаан 2010 оны 6 дугаар сар  ын 18, 19-ний өдрүүдэд МТҮП-ийн хурлын танхимд болсон ба илтгэлийн,  бүтээлийн гэсэн хоёр төрлөөр болж өнгөрөв.

Байр эзэлсэн оролцогчид
Илтгэлийн уралдаанд:
Байр эзэлсэн оролцогчид
Илтгэлийн уралдаанд:
| Байр | Оролцогчид | Шагнал | 
| 1-р байр | Б.Батням – МУИС-ийн МТС-ийн багш | Өргөмжлөл 250,000 төгрөг Алтан медал | 
| 2-р байр | Б.Мөнхтулга – “Сод Хийморь” ДС-ийн оюутан | Өргөмжлөл 150,000 төгрөг Мөнгөн медал | 
| 3-р байр | П.Дэлгэрмөрөн – КТМС-ийн багш | Өргөмжлөл 100,000 төгрөг Хүрэл медал | 
| Тусгай байр | Б.Лхагвачулуун – “Сод Хийморь” ДС-ийн оюутан | Өргөмжлөл “Java програмистийн гарын авлага” ном | 
Илтгэлийн уралдааны 1-р байрын шагналтан: Б.Батням /МУИС-ийн МКС-ийн багш/
Бүтээлийн уралдаанд
| Байр | Оролцогчид | Шагнал | 
| ХХЗХ-ны нэрэмжит “Шилдэг санаа, цаашид хэрэгжүүлэх боломжтой бүтээл” | “Сод Хийморь” дээд сургуулийн “Windsoft” багийн “Enterprise Business and Online Payment Solution” бүтээл | Өргөмжлөл Мөнгөн шагнал | 
| 1-р байр | КТМС-ийн оюутан Т.Марал-Эрдэнэ “E-Help” бүтээлээр | Өргөмжлөл 1,500,000 төгрөг Алтан медал “Java програмистийн гарын авлага” ном “Сод Хийморь” ДС-д эхний нэг жил үнэгүй суралцах эрхийн бичиг | 
| 2-р байр | КТМС-ийн Spirit баг, Б.Өлзий-Эрдэнэ, Т.Наранхүү нар “Онлайн тестийн систем” бүтээлээр | Өргөмжлөл 1,000,000 төгрөг Мөнгөн медал “Java програмистийн гарын авлага” ном “Сод Хийморь” ДС-д эхний нэг жил 50% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг | 
| 3-р байр | Aptech Worldwide Mongolia сургалтын төвийн Ц.Сүххуяг “AIS – Зар сурталчилгааны систем” бүтээлээр | Өргөмжлөл 500,000 төгрөг Хүрэл медал “Java програмистийн гарын авлага” ном | 
| Тусгай байр | КТМС-ийн багш П.Дэлгэрмөрөн, “Онлайн тест” бүтээлээр | Өргөмжлөл “Java програмистийн гарын авлага” ном | 
Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны нэрэмжит “Шилдэг санаа, цаашид хэрэгжүүлэх боломжтой бүтээл” өргөмжлөлийн эзнээр шалгарсан “Сод Хийморь” дээд сургуулийн “Windsoft” багийнхан
Бүтээлийн уралдааны 1-р байрын шагналтан: Т.Марал-Эрдэнэ /КТМС-ийн 3-р курсын оюутан/
Мөн “Сод Хийморь” дээд сургуулийн зүгээс тэмцээний нийт  оролцогчдын хүчин чармайлт, зориг, идэвхийг үнэлэн “Java програмистийн  гарын авлага” номыг болон  МИДАС ТББ дурсгалын тэмдэг  гардууллаа. 
Энэхүү  тэмцээнд оролцогчдын дийлэнхи нь өмнө нь Энтерпрайс системийг судалж  байгаагүй бөгөөд шинээр судалж оролцсон нь (Монгол хэл дээр бичигдсэн  ямар ч  сурах бичиг байхгүй) өнөөгийн бодит байдлыг өөрчлөх эхний алхам болж,  цаашдаа улам хөгжүүлэх, Монголдоо бодитойгоор нэвтрүүлэх үндэс суурь  тавигдлаа.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан БСШУЯ, ХХЗХ,  МШХХТГ, МТҮП, МИДАС ТББ болон шүүгчид, нийт оролцогчид, үзэгчдэд  талархал илэрхийлье.
"Сод Хийморь" ДС
 
 
Баяр хүргэе ! :)
ReplyDeleteАмжилт үзүүлсэн найзууддаа бүгдэнд нь баяр хүргэе ! цаашдаа илүү ихийг бүтээгээрэй .sw07
ReplyDeleteБаярлалалаа хэхэ
ReplyDelete