Tuesday, September 14, 2010

Програмчлалын технологийн профессорын баг

Товч танилцуулга
Тэргүүлэх профессор: A.Эрдэнэбаатар (доктор, профессор)

Ахлах багш
  • Б.Батзолбоо (магистр)
  • Ч.Эрдэнэбат (магистр)
Багш
  • Ж.Хаш-Эрдэнэ (магистр)
  • А.Хүдэр (магистр)
Дадлагажигч багш
  • Г.Болд-Эрдэнэ (магистр)
  • Ц.Энхбилэг (магистр)
  • Д.Золзаяа (магистр)
Гэрээт багш:
  • А.Жаргалсайхан
  • Б.Болдхүү
  • П.Дэлгэрмөрөн
Сургалтын мастер
  • М.Мөнхтуяа

Үйл ажиллагаа: Компьютерийн ухаан, програм хангамжийн мэргэжлээр бакалавр, магистр болон докторын сургалтыг явуулдаг. Нийт 700 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн. Бакалаврын сургалтанд жилд дунджаар 60 оюутан, магистрт 20, докторт 1-2 оюутан элсэж, бакалаврт 20, магистрт 10-15 оюутан төгсдөг. Энэ хичээлийн жилд бакалаврт 430, магистрт 40 гаруй, доктор 4 оюутан суралцаж байна.

Эрдэм шинжилгээ судалгааны чиглэл: Програм хангамжийн аюулгүй байдал, хамгаалалт; Монгол хэлний компьютерийн боловсруулалт; Олон процессорын кластер компьютер; Нээлттэй эх хөгжүүлэлт.

Сургалтаас гадна багийн профессор, багш нараас байгууллага,аж ахуй нэгж, иргэдэд мэргэжлийн сургалт явуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, захиалгаар програм хангамжийн шинжилгээ зохиомж хийх, хөгжүүлэх, тестлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Түүх
МАХН-ын Төв Хороо, БНМАУ Сайд нарын зөвлөлийн 29-p тогтоолын шийдвэрээр 1983 оны 10-15нд Дээд Сургууль дундын Удирдлагын Автоматжуулсан Систем Тооцоолох Техникийн тэнхим байгуулагдсан.

1984-2-16 ПДС-ийн ИЭЗФ-ийн харьяанд тус тэнхим байгуулсан

1987 онд Тус тэнхимд АУС мэргэжлээр анхны 20 оюутанг элсүүлсэн

1991 онд Инженерийн сургалтын төв байгуулагдсан. Програм хангамжийн тэнхим гэж өөрчлөн нэрлэх болсон

1992 онд Төвийг Компьютерийн техник, Менежментийн Сургууль болгон өргөтгөсөн

_________, Програмчлалын технологийн профессорын баг, КТМС -ийн веб сайт, Access date: 14 Sep 2010, http://www.csms.edu.mn/software/

3 comments:

  1. КТМС дэлхийн бусад сургуулуудын зинданд хүрдэг юм болов уу хэр зэрэг байдаг вэ?

    ReplyDelete
  2. КТМС нь дэлхийн шилдэг 1000 сургуулийн нэг гэсэн батламж олон улсын дээд сургуулиудын холбооноос авж байсан.

    ReplyDelete