- Вэб-д суурилсан Алсын зайн сургалтын систем: Вэб технологи ашиглаж интернэт болон интранетийн сүлжээ ашиглан багш, сурагч 2 ын сургалт явуулах сургалтын интерактив орчин. 
 Ашиглах технологи: .NET платформ эсвэл PHP фрэймворк
- Вэб-д суурилсан Онлайн тестийн програм: Уламжлалт цаасан технологийг халж онлайнаар тест авдаг програм. Багш асуултуудаа зөв хариултын хамт оруулна. Оюутанд өгсөн нууц үгээр нэвтрэнэ. Олон хэрэглэгч зэрэг хандах боломжтой байх, найдвартай байх. 
 Ашиглах технологи: ASP.NET эсвэл PHP, AJAX фреймворкууд
- Android утсанд зориулсан аппликейшн: Android системтэй гар утсанд зориулж Android 2.1 Platform ашигласан хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадах ямар нэгэн програм эсвэл тоглоом. 
 Ашиглах технологи: Android 2.1 Platform, Java
- Iphone утсанд(эсвэл IPAD) зориулсан аппликейшн: iOS 4.2 системтэй iphone, ipad зориулж iOS SDK ашигласан хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадах ямар нэгэн програм эсвэл тоглоом. 
 Ашиглах технологи: iOS SDK, C, C++
- Meego утсанд зориулсан аппликейшн: Meego системтэй гар утсанд зориулж MeeGo 1.1 SDK ашигласан хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадах ямар нэгэн програм эсвэл тоглоом. 
 Ашиглах технологи: MeeGo 1.1 SDK, C++
- КТМС-н төгсөгчдийн вэб сайт: Төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах зорилготой, бүртгэлээрээ элссэн оноороо анги үүсгэх боломжтой байх. 
 Ашиглах технологи: ASP.NET эсвэл PHP, AJAX фреймворкууд
- Лабораторын компьютеруудийн дэлгэц удирдах систем: Easycafe програмын ажиллагаатай төстэй боловч их сургуулийн багш, оюутны шаардлагад нийцсэн байх. 
 Ашиглах технологи: antifreeze C++, C#
- Багш, оюутны цаг бүртгэлийн систем: Хурууны хээгээр эсвэл цахим картаар тухайн лабораторын ангийн үүдэнд картаа уншуулж цаг, ирцээ бүртгүүлдэг програм. 
 Ашиглах технологи: C++, C#
- Вэб-д суурилсан зөвлөх багшийн програм: Оюутнуудын мэдээллийн бааз үүсгэж, тогтмол мэдээлэл и-мэйлээр, гар утсанд нь хүргэдэг. Үүрэн холбооны Операторуудаас тусгай дугаар авч болно. 
 Ашиглах технологи: PHP, AJAX фреймворкууд (Zend, Symfony)
- Хичээлийн хуваарь зохиодог програм: Сургалтын албаны ажилчид тухайн улиралд заах хичээлүүдийн мэдээлэл болон сургуулийн ангиудыг оруулахад хамгийн тохиромжтой байдлаар хуваарь зохиодог байх. Зарим багш, хичээлүүдийг өглөө эрт сонгож болдог байвал сайн. 
 Ашиглах технологи: C++, C#
Tuesday, February 1, 2011
А. Жаргалсайхан багшийн дэвшүүлж буй төслийн ажлын нэрс
Subscribe to:
Post Comments (Atom)
 
 
No comments:
Post a Comment