Tuesday, March 29, 2011

Магистрант, докторантуудын анхааралд

КтМС-ийн  Магистрант,  докторантуудын  “Мэдлэгт суурилсан  хөгжлийн түлхүүр” сэдэвт эрдэм  шинжилгээний бага хурал  2011 оны 03 сарын 23-ний  өдрийн 10.00  цагт болно.  

  • Эдийн засаг, Менежментийн салбарын  хуралдаан  310 тоот өрөөнд
  • Компьютерийн ухааны салбарын хуралдаан 127 тоот өрөөнд  явуулагдана.

Магистрант, докторантын шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг шүүн явуулах комиссыг дараахи  бүрэлдэхүүнтэйгээр  томилон  ажиллуулахаар тогтов.

Эдийн засаг, Менежментийн салбарын комиссын  бүрэлдэхүүн:     

Комиссын  дарга:   Б. Энхтуяа  Эдийн засаг, Мененжментийн салбарын эрхлэгч                     
Нарийн  бичгийн дарга:  Л.Отгонцэцэг  МҮҮА–ны   багийн дэд профессор
Гишүүд:          Б.Нарангэрэл             МҮҮА–ны   багийн тэргүүлэх профессор
Х.Пүрэвдагва             Менежментийн  багийн  профессор
Б. Цэрэндорж              ЭЗСУ–ын  багийн  дэд профессор
Л.Оюунцэцэг               МҮҮА– ны   багийн  профессор
            Цс.Ганбат                   Менежментийн  багийн  дэд  профессор
Ж.Ганчимэг                МҮҮА – ны   багийн  ахлах багш
С.Доржсүрэн              ЭЗСУ–ын  багийн  дэд профессор


Компьютерийн ухааны салбарын комиссын  бүрэлдэхүүн:

Комиссын  дарга:       А.Эрдэнэбаатар              Програмчлалын технологийн багийн
профессорын багийн тэргүүлэх профессор
Нарийн бичгийн дарга: Д. Эрдэнэчимэг   Компьютерийн техникийн профессорын
багийн   дэд  профессор
Гишүүд:          Ө.Эсболд                    Системийн хамгаалалын профессорын багийн  тэргүүлэх
профессор
А. Батмөнх.                Компьютерийн техникийн профессорын
                                    багийн   профессор
Ц.Ганбат                     Мэдээллийн системийн багийн тэргүүлэх профессор


КтМС-ийн магистрант, докторантын 2011 оны  шилдэг  илтгэл  шалгаруулах  уралдааны удирдамж

Нэг. Уралдааны зорилго
Энэхүү уралдааны зорилго нь бидний өмнө тулгамдаж буй асуудлуудыг өөрийн сургуулийн мэргэжилтэн бэлтгэж буй салбар бүрээр  тодорхойлж, шийдвэрлэх арга зам, шийдлүүдийг  олох талаарх санал санаачлага, хэлэлцүүлэг өрнүүлэх, залуу судлаачид,  магистрант, докторантуудын  судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх хүсэл сонирхолыг өрнүүлэх,  судалгааны ажлын үр дүнг  олон нийтэд хүргэх, түгээх, сурталчилахад оршино.

Хоёр. Илтгэлд тавигдах шаардлага

  • Илтгэл нь  монгол хэл дээр  байна.
  • Times New Roman фондоор  үсгийн 12 хэмжээтэй,  мөр хоорондын зай Single-ээр бичигдсэн 5-10 хүртэлх хуудастай байна.
  • Илтгэл нь товч агуулга,  оршил, судалгааны арга зүй, үр дүн, дүгнэлт, санал, ашигласан материалын жагсаалт гэсэн  ерөнхий бүтэцтэй байна.
  • Илтгэгч нь илтгэлийн  төгсгөлд  өөрийн  тухай  бичсэн байна.  (овог нэр, төгссөн сургууль, эрдмийн зэрэг цол,  профессорын баг, мэргэжил, албан тушаал)
  • Илтгэлийн эхийг файлаар болон цаасаар өгнө.

Гурав. Илтгэгчийг бүртгэх ба илтгэлийг хүлээн авах хугацаа
Магистрант, докторантуудын  эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид болон илтгэлийн   нэрсийг 2011 оны 03 сарын 15-ны дотор  narantse2001@yahoo.com  хаягаар ирүүлэх бөгөөд  илтгэлийг бүрэн эхээр нь 2011.03.20-ны  дотор  ирүүлсэн байвал зохино.
Хугацаанаас хоцорсон  илтгэл хэлэлцүүлэгт орох боломжгүй болохыг анхаарна уу.

Дөрөв.  ЭШХ-ын хугацаа, шагнал
Магистрант,  докторантын ЭШХ-ын   шилдэг  илтгэл  шалгаруулах  уралдааныг  салбар тус бүрээр 3 сарын  23-ны   10.00 цагаас  310, 127  тоот өрөөнд  явуулах ба салбар тус бүрээс эхний 3 байр эзэлсэн магистрант, докторантыг КтМС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар шагнан урамшуулна.

Салбар тус бүрээр

МАГИСТРАНТ                                                                               ДОКТОРАНТ
1 байр             1 хүн   100000 төг                                          1 байр             1 хүн   120000 төг
2 байр             1 хүн   70000 төг                                           2 байр             1 хүн   80000 төг
3 байр             1 хүн   50000 төг                                        

Тав. Шилдэг илтгэл шалгаруулах болзол:
  1. Онолын үндэслэл, түүний түвшин                                                             /5 оноо хүртэл/
  2. Лаборатори, үйлдвэрийн туршилтын үр дүн боловсруулсан байдал     /5 оноо хүртэл/
  3. Практик ач холбогдол, үйлдвэрлэлд  нэвтрэх боломжийн судалгаа      /5 оноо хүртэл/
  4. Магистрант,  докторантын бие дааж гүйцэтгэсэн байдал                        /5 оноо хүртэл/
  5. Шинэлэг тал                                                                                                  /5 оноо хүртэл/
  6. Илтгэх ур чадвар                                                                                          /5 оноо хүртэл/


Эрдмийн зөвлөл

Хуралтай холбоотой асуудлаар  доорхи хаягаар харьцана уу.
КтМС, 106 тоот өрөө

М. Наранцэцэг,   Магистрант, докторантуудын анхааралд, ШУТИС -ийн КТМС, http://www.csms.edu.mn

No comments:

Post a Comment