Төгсөлтийн ажлын хамгаалалтанд оюутан болгон презентаци бэлдэнэ. Оюутнууд 10 минут илтгэл тавих юм чинь гээд 8-9 слайд бэлдээд байдаг. Энэ удаад бол тэгэхгүй. Слайдын нийт тоо 25-30 байна. Зарим слайдыг хурдан, зарим слайдыг тогтож, хугацаагаа зөв хувиарлаж ярих ёстой.
Слайдыг оюутан хүн ямар ч тэмплэйтийн дагуу хийж болно. Гэхдээ слайдын нүүрэнд заавал байх ёстой бүрдэл хэсгүүд гэж байгаа. Тэдгээрийг оруулсан загвар нүүрийг доорх линкээс орж харж болно.
https://docs.google.com/viewer?a=v&pid=explorer&chrome=true&srcid=0BwRsrsXuxub6MjBmNGExNzktMDhkMi00NjdiLWI3NDktOTlhNDFmZmEyOGZj&hl=en_US&authkey=CNS2nKQJ
Байх ёстой бүрдэл хэсгийг өөрийнхөө тэмплэйттэй уялдуулаад өөрийн гэсэн слайд бэлдэх хэрэгтэй. Тэгэхгүй бүгд энэ загварын дагуу цагаан нүүр заавал хийнэ гэсэн үг биш. Зарим оюутнууд илүү дутуу юмгүй минималист дизайнд дуртай байдаг. Гэтэл, зарим нь дизайнд анхаарал сайн хандуулж, чанартай сайн слайдууд хийдэг. Өөрийнхөө мэдрэмжээр слайдаа бэлдээрэй.
Хар саарал (бараан) фон дээр хараар бичээд байдаг шүү, зарим оюутнууд. Тэр нь самбар луу проектороор тусгах лээр бүр уншигдахгүй болдог. Иймд, өнгө сонголт дээр сайн анхаарах хэрэгтэй.
Төгсөлтийн нарийн бичгийн дарга: Ч. Эрдэнэбат
No comments:
Post a Comment