Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Хүний нөөцийн бүртгэлийн систем


ПХ-ын төгсөлтийн ажлын хураангуй [SE320]
Оюутны код: D.SW07D029
Оюутны нэр: Ц.Одбаатар
Удирдагч багшийн нэр: Д.Золбоо
Сэдвийн нэр: “Хүний нөөцийн бүртгэлийн систем”

Системийн зорилго:  “Улаанбаатар” дээд сургуулийн хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, ажилтнуудын талаарх мэдээллүүдийг эмх цэгцтэй хөтлөн явуулах, дээд түвшний менежерүүдэд шаардлагатай мэдээ, тайлангуудыг бэлтгэн гаргахад туслана. 

Хэрэглэгчийн тухай мэдээлэл: “Улаанбаатар” дээд сургууль 1993 онд Солонгос хэлний 2 жилийн дамжаа хичээллүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 1995 онд бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх “Улаанбаатар коллеж” болж Солонгос хэлний багш орчуулагч мэргэжлээр, 1996 онд бизнес удирдлагын, 1997 онд компьютерийн програм хангамжийн мэргэжлээр тус тус элсэлт авч коллежийн түвшинд сургалт явуулах болсон. Улмаар зохих нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр асуудал тавьж 2002 онд БСШУ-ны сайдын A/421 дүгээр тушаалаар дээд сургуулийн ангилалд багтаж “Улаанбаатар” дээд сургууль болсон юм. Одоо 150 гаруй багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог: “Улаанбаатар” дээд сургууль нь өөрийн хүний нөөцөө өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчнээр бүрдүүлэхийн тулд ажлын байрны мэдээллийг нээлттэй зарлаж сонгон шалгаруулалт явуулдаг. 
  • Сургалтын алба нь шаардлагатай багш боловсон хүчний мэдээллийг тэнхмийн эрхлэгчид өгнө.
  • Тэнхмийн эрхлэгч тус албан тушаалд шаардлагатай ажилтны ажлын байранд тавигдах шаардлагыг тодорхойлж хүний нөөцийн албанд өгнө.
  • Хүний нөөцийн алба тухайн тодорхойлолтын дагуу УБДС-д багш шалгаруулж авах тухай зарлал төвийн хэвлэлд өгнө. Зарлал нийтлэгдсэнээс 3 долоо хоногт багтан өргөдөл, холбогдох материал бүрдүүлсэн хүн тус бүрээр хэлэлцсэн тэнхмийн хурлын протоколоо Сургалтын албанд хүргүүлнэ.
  • УБДС-ийн багшийг уралдаант шалгаруулалтаар сонгон авна.
  • Өндөр мэргэшлийн эрдэмтдийг шалгалтгүйгээр шууд сонгон авч ажиллуулж болно.
  • Багшаар авах хүний асуудлыг холбогдох тэнхим санал гаргаж, саналыг сургалтын алба хянан үзэж холбогдох материал шалгалтын дүнг захирлын зөвлөлд танилцуулна.
  • Тус сургуулийн багш сонгон авах эцсийн шийдвэрийг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, УБДС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж, хөдөлмөрийн гэрээг УБДС-ийн захирал, багшийн хооронд  бичгээр байгуулна.
  • УБДС-ийн захирлын тушаалаар баталсан комисс шалгалтыг мэргэжил, англи хэл, компьютерийн хэрэглээний чиглэлээр авна.
  • Бусад албан тушаалд дээрх журмын дагуу ажилчдыг сонгон шалгаруулж авна.
  • УБДС-ийн захиалгаар магистрантурт суралцаж төгссөн, тус сургуульд багшилж байгаад докторантурт элсэн амжилттай суралцаж, диссертациа хамгаалсан хүнийг шалгалтгүйгээр багшаар авна.

Систем хөгжүүлэх үндэслэл: Улаанбаатар дээд сургууль нь одоогийн байдлаар хүний нөөцийн програм хангамж байхгүй бөгөөд ажилтаны анкетийг цаасан хэлбэрээр хадгалдаг. Нийт багш ажилчидын тоо 150-с давсан ба цаашид цаасан материал хэрэглэх, хайлт шүүлт хийх, мэдээлэл шинэчлэхэд хүндрэлтэй байгаа тул одоогийн цаасан хэлбэр дээр байгаа анкетийг электрон хэлбэрт шилжүүлэн мэдээллийн бааз үүсгэн хадгалах шаардлагатай байгаа. Мөн ажлаас гарсан болон халагдсан ажилчидын мэдээллийг мэдээллийн бааздаа хадгалан архив болгох шаардлага техник технологийн даган гарч ирж байгаа.

Минийн хөгжүүлж буй систем нь тухайн байгууллагын хүний нөөцийн мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хөтлөх, мэдээллийн сангаас төрөл бүрийн тайлан судалгаа болон статистик тайланг гаргаж авах, үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийг илүү цэгцтэй, бага хугацаанд бэлэн болгож гараар хийгддэг механик асуудлыг автоматжуулах, хүний нөөцийн мэргэжилтэн ба дээд шатны удирдлагуудад зөв шийдвэр гаргахад нь туслахад системийн гол зорилго оршино.

Хуучин систем: Улаанбаатар дээд сургуулийн хүнийи нөөцийн бүртгэлийн ажиллагаа гар аргаар хийгддэг учир мэдээллийн нэгдсэн бааз байхгүй. Ажилчдын мэдээллийг хайх, өөрчилж засахад хугацаа их зарцуулдаг.
Шинэ систем: Улаанбаатар дээд сургуулийн хүний нөөцийн бүртгэлийг хийхдээ дараах үндсэн бүртгэлүүдийг хийнэ. Үүнд:
  • Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бүтцийн нэгжүүдийн ажил үүргийн хуваарь
  • Ажлын байрны тодорхойлолтууд
  • Ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээлэл
  • Ажилтнуудын шилжилт, хөдөлгөөний мэдээлэл
  • Хөдөлмөрийн гэрээний мэдээлэл
  • Бүх төрлийн тушаалын мэдээлэл
  • Сургалтын мэдээлэл зэрэг мэдээллүүдийг бүртгэнэ.

Ажилтнуудынхаа талаар бүх төрлийн мэдээлийг электрон хэлбэрт шилжүүлснээр шаардлагатай тайлан, судалгаануудыг гаргаж авах боломжтой.

Програмчлалын хэлний сонголт: Системд Visual Studio.NET 2008 програмчлалын хэрэгсэл дээр С#.net-ийг ашиглана. C#.NET нь дээд түвшний 100% объект хандлагат програмчлалын хэл учир программын ажиллах зарчим, уялдаа холбоо сайн, хэрэглэгчийн интерфейс маш ойлгомжтой, програмчлах бүрэн боломжтой, дэлгэцийн зохиомж буюу дизайн гаргахад хялбараас гадна дизайны өргөн сонголттой, өгөгдлийн сан удирдах системүүдтэй хамтарч ажиллах боломж өндөр, MSSQL server 2005-тай маш сайн зохицож ажилладаг, програм бичих нь хялбар, хурдан эмх цэгцтэй болж чаддагаараа давуу талтай.

Өгөгдлийн сан удирдах системийн сонголт: Улаанбаатар дээд сургууль нь 150 ажилтан албан хаагчидтай учир Microsoft SQL Server 2005 өгөгдлийн сан удирдах системийг сонгон ашиглана. Microsoft SQL 2005 Server нь томоохон хэмжээний өгөдлийн санг зохион байгуулдаг, төрөл бүрийн өгөгдлийн сан файлтай хамтарч ажилладаг, ажиллаж байх явцдаа өөрийгөө автоматаар тохируулдаг, энгийн болон өндөр түвшний бүх хэрэглэгчдэд зориулсан ашиглахад хялбар, хэрэглэгчийн нууцлал хамгаалалт дээд зэргээр хангадаг,  Microsoft- ийн бүтээгдэхүүн учраас бусад програмуудтай бүх талаараа зохицон ажилладаг, ижил төрлийн өгөгдлийн сангийн програмуудаас дэлхий нийтээрээ хамгийн түгээмэл ашигладаг, өгөгдлийн сангийн олон хэлбэрээр ( ODBC, OLEDB ) хандан ажиллах боломжтой, интернеттэй холбогдон хамтарч ажиллах боломжууд давуу байдаг,PHP, Delphi, Visual Basic, Dot Net зэрэг прорамуудын тусламжтайгаар мэдээлэлтэй хурдан шуурхай, хялбах харьцах боломтойгоороо давуу талтай юм.

Системийн хамрах хүрээ:  “Улаанбаатар” дээд сургуулийн хүний нөөцийн ажилчид болон дээд албан тушаалтнууд ашиглах бөгөөд тус байгууллагын дотоод сүлжээнд холбогдон ажиллана.
Мөн Улаанбаатар ДС-тай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бүх их дээд сургуулиудад ашиглах боломжтой.

Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................

ШУТИС, КТМС       2011 он.

No comments:

Post a Comment