Thursday, January 26, 2012

[SE315, SE320, CS750] Төсөл, диплом, магистрын ажлын сэдвүүд

Өөрийн зүгээс дараах сэдвүүдийг програм хангамжийн төсөл, бакалаврын болон магистрын төгсөлтийн ажлын хүрээнд дэвшүүлж байна.

1. SE315 Програм хангамжийн төсөл
  1. Веб програмын файрвалл (Web Application Firewall based on Apache) -- Апачи модуль бичнэ. Веб халдлага таслан зогсоодог програм
  2. Веб програмын файрвалл (Web Application Firewall based on MS IIS) -- Microsoft IIS -т суурилсан веб програмын файрвалл бичнэ
  3. Анти-вирусын програм (Anti-Virus Software) -- Энгийн нэгээс хоёр аргачлал ашиглан вирус илрүүлдэг програм бичнэ
  4. Програмын шахагч програм бичих (Program Packer) -- Програмын ажиллах файлыг шахдаг програм. Ажиллахын өмнө програмын шахагдсан хэлбэрийг санах ойд задлаж, удирдлагыг шилжүүлнэ
  5. Өгөгдлийн сангийн програм хамгаалах аргачлалуудын судалгаа (Database Application Protector) -- Өгөгдлийн сангийн програмуудад тулгардаг хамгаалалтын проблемуудыг судлана. Нэгээс хоёр аргачлалыг хэрэгжүүлэх програм бичнэ
  6. Дотоод сүлжээний мэдээллийн сан үүсгэх (Information System of LAN) -- Дотоод сүлжээнд байгаа бүх зүйлсийг системчлэн, өгөгдлийн санд хадгалж, боловсруулалт тайлан гаргадаг програм бичнэ.
  7. Оюутан өөрөө мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой ямар нэг сэдэв дэвшүүлж болно. Тухайн сэдвээр удирдах боломжтой эсэхээ оюутантай ярилцаж байж шийднэ.
2. SE320 Програм хангамжийн бакалаврын төгсөлтийн ажил
  1. Апачи сервер удирдах мобайл систем (Mobile Application of Apache Web Server) -- Гар утаснаасаа апачи сервер удирдах андройд програм
  2. Програм хамгаалагч (Software Protector) -- Програм кракдахаас хамгаалагч програм бичнэ
  3. Анти-вирус програм (Anti-Virus Software) -- Вирус илрүүлдэг програм бичнэ
  4. Монголын програмуудын эмзэг байдлын судалгаа (Vulnerability Assesment Survey on Mongolian Softwares) -- Монголд бүтээгдсэн хэд хэдэн десктоп програмуудын аюулгүй байдлын цоорхой, эмзэг байдлуудыг судлана. Статистик, шинжилгээ хийнэ
  5. Монголын веб сайтуудын эмзэг байдлын судалгаа (Vulnerability Assesment Survey on Mongolian Web Sites) -- Монголын хэд хэдэн сайтуудаас аюулгүй байдлын цоорхой, эмзэг байдал илрүүлэх, статистик шинжилгээ гаргах
  6. Веб үйлчилгээний аюулгүй байдлын судалгаа (Survey of Web Service Security Mechanisms) -- Веб үйлчилгээнүүдийн аюулгүй байдлын ямар ямар асуудлууд байдаг, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар судлана
  7. Монголын интернетийн сүлжээний мэдээллийн сан үүсгэх (Information System of Mongolian Internet) -- Монголд байгаа бүх гаднаас хандагдах боломжтой серверүүдийн мэдээллийг системчлэн өгөгдлийн санд хадгалж, дүрслэх. Тайлан судалгаа, статистик гаргах
  8. Програмын хамгаалалтын технологиудын судалгаа (Survey of Software Protection Techniques) -- Програм хамгаалах технологиудын талаар дэлгэрэнгүй судлана. Нэгээс хоёр аргачлалыг хэрэгжүүлж програм бичнэ
  9. Өгөгдлийн сангийн програмын хамгаалагч (Protector of Information Systems) -- Өгөгдлийн сангийн програм хамгаалах аргачлалуудыг судлаж, нэгээс хоёр аргачлалаар шийдэл гаргана.
  10. Оюутан өөрөө мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой ямар нэг сэдэв дэвшүүлж болно.
3. CS750 Програм хангамжийн магистрын төгсөлтийн ажил
  1. Хорт програм илрүүлэх --- Хорт програм илрүүлэх олон арга техникүүдийг судлаж, нэгээс хоёр аргачлалаар ажиллах програм бичнэ
  2. Монголын програмуудын эмзэг байдлын судалгаа --- Монголд бүтээгдсэн хэд хэдэн десктоп програмуудын аюулгүй байдлын цоорхой, эмзэг байдлуудыг судлана. Статистик, шинжилгээ хийнэ
  3. Монголын веб сайтуудын эмзэг байдлын судалгаа -- Монголын хэд хэдэн сайтуудаас аюулгүй байдлын цоорхой, эмзэг байдал илрүүлэх, статистик шинжилгээ гаргах
  4. Анти-вирус програм -- Вирус илрүүлдэг програм
  5. Програм хамгаалагч -- Програмыг хакердахаас хамгаалагч
  6. Оюутан өөрөө мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой ямар нэг сэдэв дэвшүүлж болно. Ярилцаж байгаад шийдэх боломжтой.
Эдгээр ажлуудаас сонирхож байвал надтай ирж уулзах буюу мэйл илгээгээрэй. 

Сэдвийн жагсаалт гаргасан: маг. Ч. Эрдэнэбат
2012-1-26

No comments:

Post a Comment