Эх сурвалж:
________, Бидний онцлог, давуу тал, Мэдээллийн Технологийн Старс Коллеж, [Accessed: 16 Feb 2012], http://www.stars.edu.mn/1_page_4_davuu_tal.html
ШИЛДЭГ БАГШ НАРМэдээллийн Технологийн Старсофт ХХК болон Старс сургуулийг үүсгэн байгуулагчид нь ШУТИС КтМС-д олон жил багшилсан туршлагатай сайн багш нар бөгөөд Монголын Мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа шилдэг инженерүүд юм.
- Н.Соронзонболд ШУТИС КтМС -н програм хангамжийн тэнхимийн эрхлэгч байсан, 11 жил КтМС-д багшилсан. Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын тэргүүний ажилтан
- Д.Өлзий-Орших ШУТИС КтМС -н програм хангамжийн тэнхимд 7 жил багшилсан. Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын тэргүүний ажилтан
- Д.Дэлгэрсайхан ШУТИС КтМС -н програм хангамжийн тэнхимд 7 жил багшилсан. Боловсролын тэргүүний ажилтан, Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын тэргүүний ажилтан
- Ц.Мягмарсүрэн ШУТИС КтМС -н програм хангамжийн тэнхимд 7 жил багшилсан.
- Д.Соёл-Эрдэнэ ШУТИС КтМС -н програм хангамжийн тэнхимд 5 жил багшилсан. Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын тэргүүний ажилтан
Сайн багшаас сайн шавь төрдөг гэдэгчлэн багш нар маань ШУТИС КтМС-д багшлах хугацаандаа олон сайхан шавь нар төрүүлсэн бөгөөд шавь нар нь Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын өнөөгийн нүүр царайг тодорхойлж байна. Шавь нараас нь дурдвал :
- Ж.Тамир Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга
- Санлигийн Бадрал ХБНГУ/АахенС.Алтангэрэл Капитал банкны дэд захирал
- Н.Цэрэндаваа Голомт банкны Мэдээллийн Технологийн Газрын дарга
- Д.Баярбилэг Харилцаа холбооны Newtel компаний газрын дарга
- Т.Жаргал Компьютер Таймс сэтгүүлийг эрхлэн гаргадаг Спикер групп ХХК-н захирал
- Б.Булганмаа Gegeen.com Гэгээн Ундарга ТББ-н тэргүүн
- Ж.Ган-Эрдэнэ Мэдээллийн технологийн Mytech ХХК-н захирал
- Ц.Тэнгис ШУТИС КтМС -н дэд захирал
- Б.Батзолбоо ШУТИС КтМС -д ахлах багш
- Ө.Сүх-Очир, Д.Энхжаргал, Ч.Эрдэнэбат, Ж.Хаш-Эрдэнэ, А.Хүдэр, С.Бауырбек, Д.Золзаяа нар ШУТИС КтМС -д програм хангамжийн тэнхимийн багш
Мөн Старс сургуульд ШУТИС КтМС-ийн бусад эрдэмтэн багш нар болон Япон улсаас уригдан ирсэн мэргэжилтэн багш нар хичээл заадаг.
ЯПОНД СУРАЛЦАХ БОЛОМЖСтарс сургууль нь 2011-2012 оны хичээлийн жилээс хэд хэдэн Японы сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд энэхүү хамтын ажиллагааны үр дүнд манай оюутнууд Японд үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон
ЦӨӨН ОЮУТАН, ЧАНАРТАЙ СУРГАЛТШУТИС, МУИС гэх мэт их сургуулиудад суралцах нь нэр хүндтэй боловч тухайн сургуулийн багш нар хэдий сайн багш байсан хүн бүрт хүрч ажиллах боломжгүй байдаг. Оюутны тоо ихсэх тусам сургалтын чанар буурдаг сөрөг хандлага байдаг. Манай сургуулийн хувьд өндөр төлбөртэй, цөөн оюутантай, чанартай сургалт явуулж, хүн бүрт хүрч үйлчлэх, багш бүр гарын шавь бэлтгэх бодлого барьдаг нь нэг талын давуу тал юм.
ЦАХИМ ОРЧИНМэдээллийн технологийн сургууль бол мэдээллийн технологийг сургалтанд хамгийн сайн хэрэглэдэг сургууль байх ёстой гэсэн зарчмыг бид барьж ажилладаг юм. Сургуулийн оюутнууд 2Мб өндөр хурдны интернетийг утасгүй сүлжээгээр ашигладаг. Оюутан та гар утас, нөүтбүүк компьютер, таблет компьютераа бариад сургуулийн өнцөг булан бүрт интернэт ашиглах боломжтой. Интернэт бол ялангуяа мэдээллийн технологиор суралцаж буй оюутуудын салшгүй анд нөхөр юм.
Мөн Старс сургуулийн бүх хичээл онлайн хэлбэрт шилжсэн бөгөөд оюутан та хүссэн газраа (сургууль дээр, гэртээ, интернэт кафед, гадаадад) хүссэн үедээ хичээлээ үзэх, давтах, суралцах боломжтой.
МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА ХИЙХ БОЛОМЖИх дээд сургуулиуд онолын мэдлэг түлхүү олгож дадлагыг орхигдуулснаар төгсөн гарч буй инженерүүд нь ажил дээр гараад хэсэг хугацаанд дадлага туршлага эзэмшиж байж тухайн байгууллагын шаардлагад нийцдэг уламжлал Монголд бий. Манай сургуулийн онцлог нь мэдээллийн технологийн Старсофт ХХКомпанид дадлага хийх боломжийг оюутнууддаа олгодгоороо давуу талтай. Оюутнууд суралцаж байх хугацаандаа бодит компанид бодит төсөл дээр ажиллаж туршлага хуримтлуулах боломжийг бид олгоно.
ТӨГСӨГЧИД 100% АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДДАГСтарс дээд сургууль нь 2010 оноос эхлэн 2 удаагийн төгсөлт хийгээд байна. Төгсөгчид маань 100% ажлын байртай болж Мобиком, Юнител, Миком, Старсофт гэх мэт мэдээллийн технологийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна.
Сайхан реклам байна
ReplyDeleteЗа ктмс-с старс руу орж манай сургуулийн багш ингэж бхад
ReplyDelete