Thursday, March 15, 2012

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭГ БИЧИХ СТАНДАРТ


(12pt өндөртэй 10 хоосон мөр)
ӨГҮҮЛЛИЙН НЭР (Times New Roman  , 14pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлон)
(14pt өндөртэй хоосон мөр)
Зохиогчдын нэрс (Times New Roman  , 14pt, мөр голлон)
(14pt өндөртэй хоосон мөр)

Улсын нэр, Байгууллагын нэр (Times New Roman  , 12pt, Italic, мөр голлон)

(10pt өндөртэй хоосон мөр)
Зохиогчтой харьцах e-mail хаяг (Times New Roman  , 12pt, Italic, мөр голлон)

(12pt өндөртэй 3 хоосон мөр)

Хураангуй (Times New Roman , 12pt, Bold, Зүүн талд зэрэгцэх)

(12pt өндөртэй хоосон мөр)
Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman  фонд дээр 12pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

(12pt өндөртэй 2 хоосон мөр)
Түлхүүр үг (Times New Roman , 12pt, Bold, Зүүн талдаа зэрэгцэх): Түлхүүр үг нь Times New Roman фонд дээр 12pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

(12pt өндөртэй 2 хоосон мөр)

Оршил(Times New Roman, 12pt, Bold, Зүүн талдаа зэрэгцэх)
(12pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.
(12pt өндөртэй 2 хоосон мөр)
1.      Бүлгийн гарчиг (Times New Roman, 12pt, Эхний үсэг томоор,  Bold, Зүүн талдаа зэрэгцэх)
(12pt өндөртэй  хоосон мөр)
Өгүүллийг зөвхөн *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman фонд дээр 12pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
(12pt өндөртэй 2 хоосон мөр)
1.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 12pt, Эхний үсэг томоор,  Bold, Зүүн талдаа зэрэгцэх)
(12pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
 (12pt өндөртэй хоосон мөр)
1.2 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 12pt, Эхний үсэг томоор,  Bold, Зүүн талдаа зэрэгцэх)
 (12pt өндөртэй хоосон мөр)
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
(12pt өндөртэй 2 хоосон мөр)
2.      Бүлгийн гарчиг (Times New Roman, 12pt, Эхний үсэг томоор,  Bold, Зүүн талдаа зэрэгцэх)
(12pt өндөртэй  хоосон мөр)
Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman фонд дээр Italic хэлбэрээр 12pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.
(12pt өндөртэй  хоосон мөр)
Хүснэгт 1.1
(12pt өндөртэй  хоосон мөр)
Хүснэгтийн гарчиг (Times New Roman,12pt, Italic, мөр голлох)

1


2


(12pt өндөртэй  хоосон мөр)
Хүрээ шугам нь 0.5pt өргөнтэй дан шулуунаар байна.
(12pt өндөртэй  хоосон мөр)
2.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 12pt, Эхний үсэг томоор,  Bold, Зүүн талдаа зэрэгцэх)
(12pt өндөртэй хоосон мөр)
Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томёо нь дээд, доод талаасаа 12 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ.
(12pt өндөртэй хоосон мөр)
z(t+∆t)=z(t)+0.5∆t[ω(t+∆t)+ω(t)]                                                  (1)
(12pt өндөртэй хоосон мөр)
Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
(12pt өндөртэй хоосон мөр)

2.1.1        Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 12pt, Эхний үсэг томоор,  Bold,Зүүн талдаа зэрэгцэх)
(12pt өндөртэй хоосон мөр)
Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөн голлон байрласан байна.
(12pt өндөртэй хоосон мөр)

1 зураг. Гангийн сунгалтын диаграмм (Times New Roman, 12pt, Italic, мөр голлох)
(12pt өндөртэй хоосон мөр)
Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
(12pt өндөртэй 2 хоосон мөр)

Дүгнэлт (Times New Roman, 12pt, Bold, Зүүн талдаа зэрэгцэх)

(12pt өндөртэй хоосон мөр)
Тухайн өгүүллийг дүгнэж  Times New Roman  фонд дээр 12pt үсгийн өндөртэйгээр Regular горимд бичнэ.
(12pt өндөртэй хоосон мөр)

Ашигласан ном, хэвлэл (Times New Roman, 12pt, Bold, Зүүн талдаа зэрэгцэх)

(12pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллэгийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman фонд дээр 11pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрсийг бичнэ.

(12pt өндөртэй хоосон мөр)
[1]        Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. Материалын эсэргүүцэл.Улсын хэвлэл.
УБ.: 1996. – 295 х.
[2]        Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа.//ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997.           N3(29), х.41-43
[3]        Сопротивление материалов /Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. –5-е изд., перераб. И доп. –К.: Вища шк. Головнос изд-во, 1986. – 775с.

(12pt өндөртэй хоосон мөр)
Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтарыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 10pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, ажил,  төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.

Эх сурвалж: ____________, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭГ БИЧИХ СТАНДАРТ, КТМС, 14 March 2012, [15 March 2012], http://www.csms.edu.mn/main/index.php?option=com_content&view=article&id=548:2012-03-14-02-14-46&catid=29:medeelel&Itemid=439

No comments:

Post a Comment