Friday, September 21, 2012

“ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА БА МАНЛАЙЛЛЫН УР ЧАДВАР” сургалт семинар


“ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА БА МАНЛАЙЛЛЫН УР ЧАДВАР” сургалт семинарыг 2012 оны 9-р сарын 19-21 өдрүүдэд  ШУТИС-ийн төв номын санд зохион байгуулж байна.

Энэ олон улсын сургалтанд АНУ-ын Макарашийн Менежментийн их сургуулийн Удирдах зөвлөлийн орлогч дарга, хөтөлбөрийн зохицуулагч  док. Том Стенли, ММИС-ийн Ерөнхийлөгч профессор док. Б. Моррис,  Уураг тархи, ухамсарын судалгааны төвийн захирал док. Ф. Травис,  Манлайлал группын захирал, ММИС болон  Барууны менежментийн хөгжлийн хүрээлэнгийн урилгын судлаач Жим Багнола, ММИС-ийн тогтвортой хөгжлийн салбарын захирал, үндэслэгч проф. Л. Гамбл нар урилгаар ирж оролцож байна. Энэхүү сургалтын хүрээнд:

Хүний хөгжлийн шинэ хандлага, инноваци, манлайллын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлийн түвшинг дээшлүүлэх асуудал, дээд боловсролын шинэчлэлийн чиглэлээр сургалт явуулан

Манлайллын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлийн түвшинг дээшлүүлэх хүрээнд ММИС-ийн эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн, ололтыг танилцуулж

Дээрх хүрээнд хэрэгжүүлж ирсэн судалгааны үр дүн, инновацийг ажиллагчдын манлайллын ур чадварыг дээшлүүлэх, тогтвортой, өндөр бүтээмж бүхий бизнесийг хөгжүүлэхэд  ашиглах арга замыг тодорхойлон

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал,  тогтвортой амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэлээр явуулсан шинжлэх ухааны салбар дундын  шинжтэй судалгааны үр дүнгүүдийг танилцуулах, тэдгээрийг дээд боловсрол, бизнесийн хүрээнд ашиглах боломжийг толилуулан

Ухамсарт суурилсан боловсрол, хүний хөгжил, манлайллын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлийг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах, судалгаа явуулах, төсөл хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Маргааш ШУТИС болон АНУ-ын Макарашийн Менежментийн их сургуулийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

No comments:

Post a Comment