Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - БОРЛУУЛАЛТ, ТҮГЭЭЛТИЙН МОБАЙЛ СИСТЕМ


SE320 ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТӨГСӨЛТИЙН ДИПЛОМЫН АЖЛЫН ХУРААНГУЙ

Оюутны код: D.SW05D438
Оюутны Нэр: Э. Цогтбаатар
Удирдсан багшийн нэр: Компьютерийн ухааны магистр. С.БАУЫРБЕК
Сэдэв: БОРЛУУЛАЛТ, ТҮГЭЭЛТИЙН МОБАЙЛ СИСТЕМ

ЗОРИЛГО
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн (ХХААХҮ) салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд, бараа, бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирж худалдаалдаг байгууллагуудын борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг удирдах, хянах, хөнгөвчлөх үүрэгтэй тэдгээрийн нийтлэг шинж чанар, онцлогуудыг тусгасан борлуулалт, түгээлтийн мобайл системийг хөгжүүлэх.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Систем борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг веб хуудаснаас удирдах, хянах вебэд суурилсан систем, түгээлт, захиалга, борлуулалтын үйл ажиллагааг бүртгэх Android үйлдлийн систем дээр ажиллах гар утасны клиент програмуудаас бүрднэ.

ОНЦЛОГ
Систем дараах онцлог, давуу талуудыг бүрдүүлнэ:
  • Хугацаа, зардал хэмнэнэ - гар ажиллагаа, бичиг цаасны ажлууд багасна. Гологдол бүтээгдэхүүн буцаалт, төлбөр тооцооны үлдэгдэл бүртгэх, шууд агуулахаас, үйлдвэрээс борлуулалт хийх боломжтой болно
  • Хяналт тавих, шинжилгээ хийх боломж нэмэгднэ – борлуулалтын менежерүүд хүссэн цагтаа захиалга, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааг хянаж, тайлан, мэдээллийг нэг дороос шуурхай авах боломж бүрднэ
  • Нууцлал хамгаалалт сайжирна - бүх мэдээллийг тухай бүрт нь сервер рүү илгээх болхоор Android гар утсыг алдсан эсвэл гээсэн тохиолдолд мэдээлэл алдагдах, алга болох эрсдэл үгүй болно, хариуцлагагүй байдлаас болж алдаа гаргах боломж багасна.


ШААРДЛАГА/ТОВЧ /
Системийг дараах төрлийн хэрэглэгчид ашиглана:
  • Админ – вебед суурилсан систем ашиглаж шинээр борлуулалтын ахлах менежер, борлуулалтын менежер, худалдааны төлөөлөгч, түгээгч ажилд авхад системд нэврэх эрх үүсгэж, бүртгэнэ, хэрэглэгчийн эрх зохицуулна. Мөн тэдгээрийн мэдээллийг засварлах, устгах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Админ тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтан эсвэл сүлжээний инженер байж болно
  • Агуулахын нярав – Android клиент програм эсвэл вебед суурилсан систем ашиглаж бараа бүртгэл, таталт, гаралтыг удирдна, тайлан гаргана
  • Борлуулалтын ахлах менежер – вебед суурилсан систем ашиглаж нийт захиалга, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааг хянаж, шинжилж, удирдна, тайлан гаргана. Худалдааны төлөөлөгч, харилцагч, түгээгч, жолооч нарын харилцаа хамаарлыг зохицуулна, барааны үнэ өөрчлөлт,  худалдаалах барааны жагсаалт гаргах зэрэг үйлдлүүдийг хийнэ
  • Борлуулалтын менежер – вебед суурилсан систем ашиглаж цугласан захиалгыг өөрийн хариуцсан түгээгч, жолооч нарт хуваарилна, ачаа хуваарьлалт хийнэ, тайлангууд гаргана
  • Худалдааны төлөөлөгч – Android клиент програм ашиглаж харилцагч, захиалгын тухай мэдээллийг цуглуулна
  • Түгээгч – Android клиент програм ашиглаж захиалгыг хүргэж, захиалгын төлбөр бүртгэнэ. Боруулалтын менежерийн зөвшөөрлөөр бараа гаргуулж захиалга өгөөгүй газруудад борлуулалт хийнэ, тээвэрлэлтийн явцад гарсан гологдол бүтээгдэхүүн бүртгэнэ, төлбөр тооцоо хийнэ
  • Харилцагч – вебед суурилсан системд харилцагчаар бүртгүүлж, захиалга өгнө

Хэрэглэгчийн шаардлагаас хамааран систем дараах хэсгүүдээс бүрднэ:

Android гар утасны клиент програмууд
  • Худалдааны төлөөлөгчийн клиент
  • Түгээгчийн клиент
  • Агуулахын няравын клиент

Борлуулалтын удирдлагын веб
  • Админы хэсэг
  • Агуулахын няравын хэсэг
  • Борлуулалтын ахлах менежерийн удирдлагын хэсэг
  • Борлуулалтын менежерийн удирдлагын хэсэг
  • Харилцагчийн хэсэг

АРХИТЕКТУРЫН СОНГОЛТ
Системийг хөгжүүлхэд Microsoft корпорацийн .NET платформын иж бүрэн хэрэгсэл, технологуудаас түлхүү ашиглана.
  • Борлуулалтын удирдлагын вебийн хувьд Microsoft .NET Framework 3.5 ба түүнээс дээших хувилбартай Microsoft Windows XP, Microsoft Windows 7 үйлдлийн системүүдийг сонгоно
  • Гар утасны клиент програмчлалд Android 2.0 үйлдлийн системийг сонгоно.
  • Програмчлалын систем(IDE) - Microsoft Visual Studio 2010
  • Веб програмчлалын технологийн сонголт -  ASP.NET MVC C#
  • Гар утасны програмчлал - Програмчлалын системээр Eclipse 6.0 Helios, програмчлалын Java хэл
  • Өгөгдөлийн сан удирдах систем - MSSQL server 2008
  • HTC Inspire 4G (AT&T) гар утас

Удирдсан багшийн гарын үсэг: ...............................................
ШУТИС, КТМС 2011 он

6 comments:

  1. Сайн байна уу энэ сэдэвийн бичиг баримт байвал бүхлээр нь өгч болох болуу Харьцуулалт судалгаа хийх гэсэм юм

    ReplyDelete
  2. @Anonymous,
    Сайн, сайн байна уу.
    Гүйцэтгэсэн оюутан нь л мэдэх асуудал байна.

    ReplyDelete
  3. Сайн байна уу? энэ ажлыг гүйцэтгэсэн оюутантай яаж холбоо бариж болох вэ? хэлж өгөөч

    ReplyDelete
  4. Сайн, сайн байна уу,
    Мань хүн төгсөөд удсан байна. Холбоо барих сурвалж нь алга болжээ. Удирдагч болон хийсэн төгсөгчийг нь хайж олоод холбогдох нь зүйтэй байх.

    ReplyDelete
  5. Баярлалаа. Ер нь интернэтээр хийсэн захиалгыг яаж автоматаар баталгаажуулж болох вэ? тийм программ байдаг юм болов уу хэлж өгөөч. тэгээд дээрх халаасны захиалга борлуулалтын төхөөрөмж зах зээлд одоо ямар үнэтэй байдаг юм бол?

    ReplyDelete
    Replies
    1. Интернетээр захиалга хийлгэх санаатай бол вэбсайтаар авч болно шүү дээ. Халаасны захиалга борлуулалтын тусдаа төхөөрөмсөөд байх зүйл байхгүй. Танд ухаалаг утас (iPhone, Samsung Galaxy ...) гэх мэт байхад л хангалттай. Мэдээж эдгээр дээр ажиллах вэб юмуу програм бичүүлэх хэрэгтэй болох байх.

      Delete