ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ /SE320/
Оюутны код: …………………..D.SW06D021
Оюутны нэр: …………………..Э.Шижирбаяр
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Г.БОЛД-ЭРДЭНЭ
Сэдвийн нэр: …………………..ТАКСИ БААЗЫН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ
Такси баазын бүртгэлийн систем нь Монголд улсад мөрдөгдөж байгаа нийтийн тээвэр, такси үйлчилгээн тавигдах стандарт, шаардлагын дагуу улсын хэмжээнд байгаа такси үйлчлгээ үзүүлэгч компаниудын өдөр тутмын үйл ажиллагааг явуулах, түрээслэгч, үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын уялдаа холбоог оновчтой зөв шийдвэрлэх систем юм. Уг ситем нь даарах дэд хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
Жолоочийн модуль
Энэхүү модуль нь жолооч буюу түрээслэгчийн бүртгэл, цалин хөлс, жолоочийн буруугаас үйлдэлтэй осол, автомашины бүрэн бүтэн байдлын талаарх мэдээллийг боловсруулах юм. Энэ модуль нь бусад модультайгаа харилцан уялдаа холбоотой ажиллах юм.
Хэрэглэгчийн модуль
Хэрэглэгч буюу такси баазын ажилтан энэхүү модульд хамрагдана. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болоод жолооч байгууллага хоёрыг холбогч гүүр гэж хэлж болох юм. Хэрэглэгч нь энэхүү системийг удирдах, хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй.
Төлбөр тооцооны модуль
Жолооч буюу түрээслэгч баазтай байгуулсан гэрээний дагуу өөрийн орлого, зарлагаа графикийн дагуу оруулах, бараа материалыг оруулах, гаргах үйлдлийг боловсруулах модуль юм.
Автомашины модуль
Баазад ирж байгаа шинэ автомашин болоод өмнөх автомашины бүртгэл, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэлийн талаарх мэдээллийг боловсруулах модуль юм.
Бараа материалын модуль
Машин экспортлогч компанаас авсан автомашины сэлбэг хэрэгсэл, бараа материал, шатахуун, хүнс, харилцаа холбооны хэрэгсэл зэргийн бүртгэл, тэдгээрийн орсон гарсан мэдээллийг боловсруулах модуль юм.
Хэрэглэгчийн тухай мэдээлэл
“ДАКО-ТАКСИ ХХК
Уг компани 1995 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр бизнесмен Д.Дашдаваа үндсийг нь тавьж, 1 гишүүнтэйгээр анх байгуулагдсан. Үүнээс хойш Герман, Япон автомашин болон сэлбэгийн худалдаа үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор
- Барилга үйлдвэрлэл худалдаа
- Гаалийн баталгаат агуулах
- Харилцаа холбоо, мэдээллийн технологи
- Шинэ ба хуучин автомашин, сэлбэгийн худалдаа үйлчилгээ
- BYD Auto компанийн албан ёсны дистрибьютер
- Автомашин, авто сэлбэгийн худалдаа “AUTO HALL” Төв
- Автомашины худалдаа, засвар үйлчилгээний “АМГАЛАН” Төв
- “МИШЭЭЛ” Төв
- Татваргүй барааны дэлгүүр
зэрэг салбар нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагаа болох автомашины худалдааг нэмэгдүүлэх зорилгоор Хонг-Конг улсад Daco Int JPN cars Limited, Казакстан улсад “Daco motors KZ” компаниудыг байгуулсан. Мөн ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд хотуудад “Дако” ХХК-н япон автомашины худалдааны төлөөлөгч ажиллаж байна.
“Дако” компани такси бааз байгуулахаар BYD AUTO компанитай гэрээ байгуулан БНХАУ-аас 10 машин оруулж ирэн туршилтын журмаар үйлчилгээнд гаргаж байгаа бөгөөд цаашид таксиныхаа тоог нэмэгдүүлэн 200 гаруй машин оруулж ирэхээр төлөвлөөд байгаа юм.
Систем хөгжүүлэх үндэслэл
Такси бааз нь автомашин, бараа материал болон ажилчидынхаа мэдээллийг гараар бүртгэх шаардлага гардаг ба ямар нэгэн мэдээллийг шүүхэд цаг хугацаа их зарцуулдаг зэрэг хүндрэлтэй асуудлуудтай тулгардаг. Иймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд такси баазын ажилтануудын гар ажиллагааг халж үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор энэхүү системийг хөгжүүлэхээр шийдсэн.
Системийн зорилго
Системийн үндсэн хэрэглэгч нь такси баазын ажилтан байх ба шинэ бараа материал, мэдээлэл болон өдрийн орлого зэргийг бүртгэх өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэнэ. Мөн тухайн такси баазын удирдлагын хүсэлтийн дагуу тайлан гаргаж мэдээлэл өгөхөд ашиглана.
Системийн хамрах хүрээ
Энэхүү систем нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй такси баазуудад хэрэглэгдэх бүртгэл, тайлан боловсруулалт зэргийг автоматжуулах болно.
Системийн орчин
Уг програмыг тухайн такси баазын ажилтнууд болон удирдлагууд ашиглах бөгөөд энэ нь application програм юм.
Архитектурын сонголт
- Өгөгдлийн сан: MSSQL 2005
- Ашиглах технологи: Visual Studio 2008, C# .NET
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2010 он.
No comments:
Post a Comment